Жүжигчин МУСТА Э.Ууганбаярыг уншигч та андахгүй түүнийг шалиг нэгэн хэмээн олон нийт дүгнэж байсан удаатай. Харин тэрбээр кинонд тиймхэн дүр бүтээдэг ч амьдрал дээрээ даруухан гэж өөрийгөө нэгэнтээ тодотгоод авсан. Тэгвэл хоёр хүүхдийн аав болсон жүжигчин залуу тун удахгүй гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр бэлтгэлээ базааж суугаа ажээ.
Харин түүний гурав дахь хүүхдийг “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг төрүүлэх гэж байгаа сурагтай. Тэд залуу найруулагч Б.Тамирын найруулсан “247 градус” романтик, инээдмийн кинонд тоглож байх үеэрээ тэдний хайр сэтгэлийн харилцаа үүсгэн гүнзгийрсэн хэмээн ойр дотных нь шивэр авир хийж эхэллээ.
О.Ариун
Эх сурвалж: www.dorgio.mn