Бидний зүрх биегүй байвч цохиолсоор байх чадвартай. Та бид өөрийн бие, эд эрхтэний талаар хэр сайн мэдэх вэ. Магадгүй дараах баримт таны мэдлэгийн санг арвижуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүнд:
1. Та бидний зүрх биегүй байвч цохилох чадвартай байна. TransMedics компани донорын зориулалттай зүрхнийг тээвэрлэх явцад идэвхитэй, хэвийн ажиллагаатай байлгах зорилгоор нэгэн тусгай системийг зохион бүтээсэн байна
2. Таны зүрхний цусан хангамж лугшалтын хүчээрээ гадагшаа цацагдвал 10 м-ийн радуст хүрэх боломжтой.
3. Та бидний нүдний сормуусанд Демодекс гэх нэгэн бичил биетэн үүрлэх бөлгөө. Эдгээр нь үсний сүвээр дамжин арьсанд нэвтэрдэг ажээ.
4. Дундаж насны хүний биед орших бактерийн тоо хэмжээ биеийн эд эсүүдээс хавьгүй олон байдаг ажгуу.
5. Та бидний биеэр гүйх цусны эргэлтийн эд эрхтнүүдийг нэг бүрчлэн цувуулан холбоход түүний урт нь дэлхийг бүслүүрээр нь хоёр ороосонтой тэмцэх хэмжээний урттай болдог байна.
6. Өөр нэг аймшигтай ч гэж хэлж болох баримт бол бидний ам, амны хөндийд дэлхий хүн амаас илүү баектерууд тухтай нь аргагүй амьдарч байдаг юм.
7. Хаа нэг тохиолдох ч баруун дэлбээндээ гэмтэл авсан хүн тун “идэмхий” болдог ажээ. Тэрээр зөвхөн юу идэх тухай л боддог тул тун аймшигтай шүү.
8. “Тэсрэх тархи”, энэ синдромоор өвчилсөн хүмүүсийн зүүдэндээ үргэлж ямар нэгэн тэсэрч, дэлбэрч байгаа зүйлсийг үздэг байна.
9. “Шархалсан зүрх”, зүр шархлаад гэж ярих нь зүгээр ч нэг дэл сул үг биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Зүрх шархалж өвчлөх тохиолдолд амь насны тухай яригдах болно юм шүү.
10. Хэрвээ таны нүүр улайдаг бол улайх бүрт чинь ходоодны хана чинь мөн л улайдаг байна.
11. Зарим нэг хавдар дээр “үс гэзэг” ургахаас гадна “шүд” ч гэсэн гарч ирдэг байна.
12. Унтахаар хэвтсэн үеийн биеийн урт, өглөө босохоос хамаагүй богино байдгийг та бараг л мэдэх байх аа.
13. Харин 30 наснаас эхлэн хүний биеийн өндөр см тутамдаа 1-1,5 см-ээр богинсож эхэлдэг ажээ.
14. 60 наснаас эхлэн амттан, шидтэний амтыг мэдрэх чадвар буурч эхэлдэг тул мэдэрч байгаа дээрээ амсаж үзэхийг сануульяа
15. Шүд хорхой идэх тухай, түүний зовиурын талаар дурсаад ч хэрэггүй. Энэ бүхнээс үнсэлт аварч байдгийг дахин дахин сануульяа
16. Хүний биеэс үргэлж гэрэл ялгарч байдаг боловч түүнийг энгийн нүдээр харах боломжгүй юм.
17. 1940-өөд оны америкчуудын 75% нь хар цагаан өнгөөр зүүдэлдэггүй байсны гол шалтгааныг өнгөт ТВ гарч ирээгүй байсантай холбон тайлбарладаг нь үнэний хувьтай байж болохоор байна. Учир өнөө цагийн зүүдний 12%-ийг хар цагаанчууд эзэлж байгаа судалгааг эрдэмтэд хийжээ.
18. Та бидэнд сүүн тэжээлтний нэгэн адил усанд шумбах дадал байх боловч бид тэрхүү чадвараа усанд унаж осолдох үедээ хагас дутуу ашиглаж байна.
19. Гуниг гашуудал, баяр хөөр эсвэл аагтай сонгиноос болж нулимс гоожих нь бий. Тэгвэл тэр нулимсанд төрөл бүрийн эс байдаг ажгуу.
20. Жирэмсэн эхчүүдийн тархины хэмжээ тодорхой хугацаанд багасах ба төрсний дараа, хагас жилийн дараа хэвийн байдалдаа ордог болохыг тогтоосон байна.
21. Шинээр төрсөн нялхасын бие нас биед хүрсэн хүнээс 90 орчим төрлийн ясаар илүү байх боловч өсөлтийн явцад эдгээр ясны тоо бие биедээ уусч цөөрдөг байна.
22. Эхийн хэвлий дэх бидний бие организмын хамгийн анхны сүв юу байдаг вэ, таасангүй, тэр бол анус буюу … юм. Үүний дараа хоёрт нь ам, амьсгалах замын сүв бий болдог ажээ.