Улсын драмын театрын жүжигчин Б.Тамирыг танихгүй хүн үгүй. Тэрбээр сүүлийн үед кино урлагт хүчтэй гарч ирж байгаа найруулагч. Нас залуу ч чадварлаг найруулагч гэдгээ харуулж эхлээд байгаа энэ залуу шинэ гараад удаагүй байхад хоёр ч дэлгэцийн бүтээлийг хийлээ.
“247 грудас” кино нь ирэх сард нээлтээ хийх гэж байгаа бол яг одоо хар сувдны нууц киноны найруулагчаар ажиллах урилга авчээ. Киночдын дунд шуугиан тарьж, үзэгчдийн дунд кино хэзээ дэлгэцнээ гарах бол гэсэн хүлээлтийг аль хэдийнээ үүсгэв.
Уг кинонд уригдах магадлалтай хэд хэдэн найруулагч яригдаж байсан ч цэл залуухан шижигнэсэн найруулагчийг киноны продуссерууд сонгожээ. Тэдний сонголт мэргэн ч байж мэдэх юм.
Тус киноны зураг авалт эхлээд 1 сар болж байгаа ч хар сувдны нууцийг тайлахаар Ветнамаас Монгол хүртэл ид яригдаж байна. Тийм ч учраас асар их хариуцлага дунд тун завгүй явна. Тун удахгүй үзэгчдийн хүсэн хүлээсэн кино дэлгэцнээ гарч олны таашалд залуу найруулагчийн бүтээл нийцэх биз ээ.
Эх сурвалж: www.dorgio.mn