Тэгвэл урьд шөнө 02:00 цагийн орчимд өлсгөлөн зарлаж буй зарим иргэдийг эмнэлэг рүү авч явах тухай албан бичгийг 103 болон Чингэлтэй дүүргийн цагдаагаас суулт зарлагчдад хүргүүлжээ. Гэсэн хэдий ч тэдний зүгээс уг албан бичгийг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлж, ажлын цагаар авна гэх шаардлагыг тавиад буцаасан байна.
“Босоо хөх Монгол” бүлгэмийн зүгээс өлсгөлөнгийн эргэн тойронтой холбоотой мэдээлэл болон тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих гэж байгаа талаар өнөөдөр 11.30 цагаас Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хэвлэл мэдээллийнхэнд хандахаар болжээ.