Comment.mn

Сар шинийн өдрүүдэд 89 хүн гэмтэж, нэг хүн ослын улмаас нас барлаа


Монголын үндэсний уламжлалт  “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид нь иргэдийн аюулгүй, амгалан тайван  байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, гудамж замд хяналт шалгалт тавихаас гадна хөдөлгөөн зохицуулж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллахаас гадна иргэд, олон нийтэд  мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлгийг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор Авто радио 96.3-аар 15-20 минутын зайтайгаар цаг агаарын нөхцөл байдал, зам хааагдсан талаар болон гудамж замын хөдөлгөөний ачаалалыг өгч ажилласан .

Сар шинийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч үзэгдэх орчин хязгаарласан, иргэдийн аюулгүй байдлыг хангах, цасан суух, осгох, төөрөх, гарч болзошгүй осол хэрэг-ээс   урьдчилан холбогдуулан шадар сайдын тушаалаар 2015 оны 02 дугаар сарын 20-ны 23 цагаас 21-ний өдрийн өглөөний 07 цааг хүртэл Дархан –уул, Орхон, Сэлэнгэ аймгийн замын хөдөлгөөнийг,  2 дугаар сарын 21-ний өглөөнийн 07. Цагаас 22-ны 07 цаг хүртэл Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймаг руу зорчих тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг хязгаарласан . Сар шинийн баярын өдрүүдэд битүүнээс шинийн 4 хүртэл Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирлага зохицуулалтын хэлтэс дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 1279,  ХАБАЖЭГХ-65 бүртгэгдснээс 89 хүн хүнд хөнгөн гэмтэж 1 хүн нас барсан. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 16 бүртгэгдсэн 12 хүүхэд нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан бол 4 хүүхэд нь явганаар замын хөдөлгөөннд оролцож явах үедээ бэртсэн байна. Согтууруулах унаадны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осолд холбогдсон тохиолдол 24 бүртгэгдсэн, согтууруулахундааны зүйл хэрэглэсэн  үедээ замын хөдөлгөөнд оролцсон 181 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал: Хан уул дүүргийн нутаг 14 дүгээр хороо Өлзийт хорооллын замд Т.Марк 2  маркийн авто машины жолүооч Т нь онхолдож нас барсан .

Цаг агаарын нөхцөөл байдлаас шалтгаалан Дүнжингарав-2015 хурдан морины уралдаан шинийн 8 хүртэл хоошилсон. Хотоос хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатайгаар орон нутгийг чиглэн явах жолооч нар цаг агаарын мэдээг сайтар сонсох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурд хэтрүүлэх, урсгал сөрөхгүй байх, өөрсдийхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • Yrisanaa bielvvlhgvi bol yumand hyzgaar gj bdg odoo l hodlohgvi hogjihgvi bl negiig duulj negiig sonsonodo 76 mongoloo gesen setgeltei vgvig chn odool harya

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.