Comment.mn

С.Баярцогтыг огцруулах шаардлагагүй гэж үзжээ

УИХ-ын намрын чуулганы төгсгөлийн хуралдаан сар шинийн баярын өмнөхөн буюу битүүний өдөр болж өнгөрсөн бөгөөд энэхүү хуралдааны үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Чуулганы эцсийн хэлэлцэх асуудал нь С.Баярцогтын тухай байсан нь бас онцлог болсон гэлтэй. УИХ дахь бие даагчдын зүгээс түүнийг огцруулах тогтоолын төслийг өргөн бариад байлаа. Энэ талаар бид урьд нь мэдээлсэн. Харин чуулганы хуралдаанд тэдгээр бие даагчдаас нэг нь ч ирсэнгүй. Ингээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38.2-т заасны дагуу байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсон хуралдаанд оролцогчдын 97.6 хувийн саналаар С.Баярцогтыг огцруулахгүйгээр авч үлдлээ. Намрын чуулганаар нийтдээ 165 хууль, 44 тогтоол баталжээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.