Хонь (3/21-4/19)
Шинэ ажил хэргийг эхлүүлэхэд тохиромжтой өдөр. Дарга удирдлага, ажил төрлийн хамтран зүтгэгчдийнхээ анхаарлыг татахаас аргагүйд хүргэх авьяас чадварыг гаргаж, ажлаа амжилттай хийх болно. Санаа бодолд сүүлийн үед байнга уяатай, мөрөөдөж байсан зүйлээ биелуүлж чадах бололтой.
Үхэр (4/20-5/20)
Тунгаан бодох, өөрийгөө боловсруулах, шинжлэх ухааны төрлийн ажил хийх, биеийн хүчний ачаалал авахад тохиромжтой өдөр. Тайван, амар амгалан байж, бодож бясалгахыг танд зөвлөж байна. Шуугисан олон хүнтэй харилцах, ширээний ард суух, зочид хүлээн авах нь таныг хүнд байдалд оруулах, ойр дотнын хүнтэй маргалдахад хүргэнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Дарга, дээд удирдах албан тушаалтан, төр захиргааны байгууллага, олон нийтийн байгууллагад ямар нэгэн асуудлаар хандахад тохиромжтой өдөр. Аз туршсан, эрсдэлтэй шинэ ажил хэрэг рүү ханцуй шамлан эоригтойгоор ор, үр дүнгүй ажил болно гэж бүү болгоомжил. Хөндий хүйтэн, албаны байдлаар биеэ авч явахаас аль болох татгалзаарай.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд өөрийн хүч чадлыг ухаантай, зүй зохистойгоор хуваарилах хэрэгтэй. Ашиг орлого, мөнгө цаас олох шинэ эх үүсвэрийг эрж хайхын тулд шинэ төслийн ажлыг эхлүүлэхэд тохиромжтой өдөр. Энэ өдөр хувийн амьдралд гаргасан зарим нэг алдаа дутагдлыг засаж залруулахад хамгийн сайхан боломж гарч ирж байна. Өдрийн хоёрдугаар хагаст хуучин найз нөхөдтэйгөө уулзаж учрах бололтой.
Арслан (7/23-8/22)
Ажил хэргийн харилцаанд сайн өдөр. Идэвхтэй тэмцэл, шинэ бүтээлийн эрин эхэлж байна. Танаас аливаа зүйлд шийдэмгий зоригтой байхыг шаардах бололтой. Ажил хэргээ хэрхэн явуулдаг болон авьяас чадвараа бусдын өмнө гайхуулах боломж танд гарч ирнэ. Томоохон төслийн ажилдаа амжилт гаргахын тулд жижиг сажиг зүйлд буулт хийж, аливаа хэрэгцээгүй маргаан хэлцэлээс зайлсхийж, гол зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхийг од гарагс зөвлөж байна.
Охин (8/23-9/22)
Таагүй өдөр. Оюуны эрэл хайгуул хийж, хий хоосон итгэл найдвараар амьсгалан өнөөдрийг өнгөрөөх бололтой. Хэтэрхий шулуун зан, ил маргаан мэтгэлцээнээс болж, мөн даргатайгаа эелдэг харьцаагүйн улмаас дээш дэвшихэд саад учирч магадгүй. Эргэн тойрны хүмүүстэй үл ойлголцох, санал зөрөлдөх зэрэг асуудал гарах төлөвтэй. Гэхдээ та амархан тайвширч, муу санадаггүй зангийнхаа ачаар эвлэрэх арга замыг олох байх.
Жинлүүр (9/23-10/22)
Аюултай хүнд өдөр. Өнөөдөр мөн чанар эргэн тойрны хүмүүст ил гарах болно. Онцгой тэмдгүүдийг анхаарч, тэдгээрийг зөвөөр дүгнээрэй. Магадгүй танд ирээдүйд хэрэгжүүлэх шинэ санаа орж ирэх бөгөөд үүнийхээ талаар хүмүүст хэлж хэрэггүй учир нь танд муу санагч хүмүүсийн анхааралд өртсөнөөр амжилтанд хүрэхгүй байх байдалд орно.
Хилэнц (10/23-11/21)
Энэ өдөр чухал өөрчлөлт, удирдлага болон хамтрагчтайгаа үл ойлголцолд хүрч болзошгүй. Тэдний талаас уур бухимдалтай байна. Өнөөдөр дипломат байдал бүхий л гэрээ хэлэлцээрт таныг туслуулах болно. Хэрэв үйл ажиллагаа тань таны санаснаар болоогүй бол сэтгэлээр бүү уна. Байдал хаашаа ч эргэж мэднэ. Хэрвээ таны сэтгэл хямралтай байгаа бол найзаасаа зөвлөгөө авч байгалийн үнэгүй эмчилгээ болох агаар салхинд гарах хэрэгтэй. Орой таны сэтгэл санаа тайван болсон байх болно.
Нум (11/22-12/21)
Жижиг сажиг таагүй зүйлүүд тохионо. Дурын ажлыг гүйцэтгэхдээ анхаарал болгоомжтой байгаарай. Бүх зүйлд шийдвэртэй ханд. Гэхдээ хэнд ч бүү итгэ. Дурын ажлыг авахаас бүү татгалз, гэхдээ бодит байдалд хүрэхэд дэндүү хүнд байна. Анхны авсан ажлаа орхих хэрэггүй. Заавал дуусга. Ойр дотны хүмүүсийн харьцаа таагүй тэсрэлт болно. Тиймээс аль болох ганцаараа байхыг хичээ. Хурц ирмэгтэй зүйлээс болгоомжил. Харин нялхаст өглөг өгөх нь сайн хэмээн зурхайд буужээ.
Матар (12/22-1/19)
Тэнцвэртэй, эв найрамдлыг эрхэмлэсэн өдөр. Өнөөдөр их найрсаг өдөр байх бөгөөд танд олон эерэг үр дүнг өгөх болно. Үйл явдалтай амархан зохицож чадвал та сэтгэл хангалуун үлдэх болно. Эхний хагаст бичиг баримтаа цэгцлэх өдөр. Магадгүй шалгалт ирнэ. Ойрын хугацаанд томилолт эсвэл амралтыг төлөвлө. Бүх хурал цуглааныг хойшлуул. Гэр бүлдээ өдрийг өнгөрүүлснээр амьдралын эрч хүчийг авна.
Хумх (1/20-2/18)
Хэрэггүй болгоноос салах хэрэгтэй өдөр. Таныг энэ өдөр сайхан халуун дулаан уур амьсгал эзэмдэх болно. Хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ илүү их анхаарлаа хандуулаарай. Эргэн тойрны хүмүүсийн хүндлэл хайр халамж танд илүү их эрс хүч, эерэг эрс хүчийг бэлэглэх болно.
Загас (2/19-3/20)
Энэ өдөр дотоод сэтгэл зүйтэй холбоотой бүхий л асуудлууд гарч ирнэ. Бага хүчээр амжилтад хүрэх мөн нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэх өдөр байна. Дурын ажил уналт өсөлттэй байдаг. Албан бичгээ эмхэлж цэгцэл мөн гүйцэтгэсэн ажлаа эргэж хараарай. Өдрийн хоёрдахь хагаст байгальд өнгөрөөж элдэв таагүй бодолд анхаарлаа бүү хандуул. Ингэснээр өөртөө итгэх итгэлийг олж авна.