Comment.mn

Сэлэнгэ аймагт 3,5 магнитутын хүчтэй газар хөдөллөө

olloo_mn_1424053708_selengeӨчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны ням гарагийн оройн 19:50 цагт Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат багийн нутаг “Дулааны-Ар” гэдэг газар 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэлтийг сумын зарим иргэд мэдэрсэн ч учирсан хохирол байхгүй гэж сумын Засаг дарга мэдэгдсэн байна.

Тэгвэл үүнээс нэг хоногийн өмнө буюу бямба гаригт Увс аймгийн Өмнөговь сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т 3.7 магниудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай  Одон орон геофизикийн судалгааны төвөөс мэдэгдсэн байна. Газар хөдлөлт тухайн орон нутгийн иргэдэд мэдрэгдсэн ч ямарваа нэг хохирол учраагүй гэж мэдэгджээ.

эх сурвалж: www.olloo.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.