“Алдарт эх”-ийн I, II одонтой эхчүүдэд жил бүрийн эмэгтэйчүүдийн баяраар одонгийн 100, 200 мянган төгрөгийн тэтгэмжийг төрөөс олгодог. Тэгвэл энэ жилийн тухайд дээрх мөнгийг цагаан сараас өмнө буюу өнөөдрөөс эхлэн олгохоор болжээ. Одонгийн мөнгийг олгох болсонтой холбогдуулж Сангийн яамнаас аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдэд 26 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт олгосон байна. Аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүд эхчүүдийн одонгийн дэвтэрт баталгаажуулалт хийж байгаа. Балгаажуулалт хийлгүүлээгүй тохиолдолд одонгийн мөнгийг олгохгүй аж.