П.ТУУЛ
Эх сурвалж http://www.info.mn
“Болор цом-32” яруу найргийн наадам Төв аймгийн Зуунмод суманд болж өндөрлөлөө. Энэ жилийн “Болор цом” наадмын хоёрдугаар шатанд 34 яруу найрагч шалгарч үлдсэнээс 1990-ээд оныхны төлөөлөл, яруу найрагч Б.Сягмаржав түрүүлж, “Болор цом”-ын эзэн боллоо. Тэгвэл “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар энэ жилийн “Болор цом” наадмын дэд байрыг эзэлжээ. Гуравдугаар байрт, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт яруу найрагч М.Баттөмөр, тавдугаар байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Моломжамц нар шалгарчээ.