Монгол Улсын Засгийн газар №393 дугаар тогтоолоор нийслэлд ажил эхлэх, дуусах цагийг зохицуулах эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамж гаргасан. Тус захирамжаар Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07 цаг 40 минут, Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00 цаг, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын ажил эхлэх цагийг 08 цаг 30 минут байхаар өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр буюу өнөөдрөөс мөрдөж эхэллээ. Харин төрийн болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 8 цаг ажиллаж 17:30 цагт, цэцэрлэгүүд 18:00 цагт тарах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Төстэй мэдээлэл
80 настай Л.Батмөнх Голдманы шагнал хүртсэн хамгийн ахмад настай хүн болжээ
Голдманы нэрэмжит Байгаль орчны шагналын 2025 оны долоон ялагчийг зарласны дотор Монгол хүн багтсан баярт үйл явдал тохиолоо. Энэхүү шагнал нь байгаль орчныг хамгаалах үйлсэд манлайлсан эрхмүүдэд олгодог дэлхийн хамгийн...
6 Үзсэн
Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 1.250.000 төгрөгийг залилжээ
Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйн, залилах гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байна. Тухайлбал, иргэдийн фэйсбүүк хаягийг ашиглаж мөнгө залилж байгаа этгээдүүд нь...
6 Үзсэн
Уран эсэргүүцэгчид “Бадрах Энержи“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдаж, танхайрчээ
Ураны Зөөвч-Овоо ордыг ашиглах Монгол-Францын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр уран эсэргүүцэгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр эсэргүүцэгчдийн нэг нь Францын төрийн...
6 Үзсэн