Тэрбээр одоогоос найман жилийн тэртээ 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон бахдам түүхэн амжилтын эзэн. Мөн гарамгай барилдааны гурав, дайчин барилдааны хоёр, уран барилдааны шагналыг тус тус хүртэж байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Монгол Улсын Гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргалд Сар шинийн баярын өмнөхөн буюу ирэх лхагва гаригт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ. Арвантаван настайдаа арлын Япон Улсыг зорьж, анх сүмо бөхөд хөл тавьсан тэрбээр Монгол орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж яваа бидний бахархал болсон залуусын нэг билээ.