Comment.mn

Самар түүж яваа иргэдээс нэг нь осгож, нөгөө нь модноос унаж нас баржээ

Самар түүж яваа иргэдээс нэг нь осгож, нөгөө нь модноос унаж нас баржээ

Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Мандал сумын нутагт үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүх зөвшөөрөл өнгөрсөн онд олгогджээ. Зөвшөөрлийн хугацаа  2014 оны 12 дугаар сараас 2015 оны 3 дугаар сар хүртэл аж. Эдгээр сумдад одоо 1000 орчим самарчид голцуу ойд амьдарч самраа түүсээр байна. Тэдний ихэнх нь Хүдэр сумын нутаг дэвсгэрт байгаа гэнэ. Харамсалтай нь  нэг хүн ойд төөрсний улмаас осгож нас барсан бол бас нэг хүн нь модноос унаж талийгаач болжээ.  Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар зааж хэлдэг байгууллага байдаггүй бололтой. Зүгээр л “зэрлэг” маягаар самар түүцгээж байгаагаас иймэрхүү осол эндэгдэлд өртөж буй ажээ.

Б.Баяр

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.