
Дорнод аймгийн Баян-Уул сум бол эзэн Чингис хааны эх Өэлүн хатны төрсөн нутаг юм. Тиймээс дорнын хоймор, домог түүхийн өлгий болсон энэ нутгаас хар сүлдэнд мандаах хар азарганы дэлийг залахаар шийдсэн юм байна.
Гавьяат жүжигчин С.Жавхлан Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумыг зорьжээ. Мөнххаан сум бол Чингис хааны ач хүү Мөнх хааны нэрээр нэрлэгдсэн сум бөгөөд Монголын түүхэнд алдартай их хааны өлгий нутгаас мөн хар азарганы дэл залах ажээ.