УИХ-ын гишүүн Г.Уянга гэгээн хайрын өдрийг тохиолдуулан дурлалт хосуудад мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Дурлалт хосууддаа баярын мэнд хүргэж бяцхаан бэлэг барья. Үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрөх залуу насандаа дурлаж хайрлаж, шаналж, нойр хугасалж, догдолж явна гэдэг хамгийн сайхан аз жаргал билээ. Хэдийгээр харийн, бидний тэмдэглэдэг уламжлалт баяр биш ч гэлээ хайрын баяр тэмдэглэхэд буруудах зүйл үгүй. Хосуудын дурлал үнэнч байж, сайхан монгол гэр бүлүүд улам өнөржиж батжихын ерөөл өргөж залуустаа гэгээн хайрын баяр-Валентины өдрийн мэнд хүргэе! Уянгаагаас…” хэмээн бичээд МУГЖ Т.Ариунаагийн дуулсан “Жаргаж үзээгүй зул дурлал минь” дууг дуулсан байна.
Эх сурвалж http://www.info.mn