Comment.mn

Архи тамхи бэлэглэхээс татгалзахыг уриаллаа

Архи тамхи бэлэглэхээс татгалзахыг уриаллаа

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр Монголын Сурагчдын холбоотой хамтран монгол үндэстний их баяр цагаан сараараа бие биедээ архи тамхи бэлэглэхгүй байхыг уриалж байгаагаа мэдэгдэж Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр хэвлэлийн бага хурлын эхэнд хэлэхдээ УИХ-ын чуулганаар 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийг баталснаар дам тамхидалтад өртөх явдал буурч, тамхины хэрэглээ буурсан төдийгүй зарим иргэдийн хувьд тамхидалтаас татгалзах болсон. Мөн цагаан сарын баяраар энэ хоёр хорыг иргэд ахас ихэс, анд нөхөддөө бэлэглэх нь мөн адил буурсан гэдгийг тодотгов. Түүнчлэн архи тамхийг бэлгэнд өгөхийн оронд үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сонгон, зочин гийчдээ баярлуулах нь хамгийн үнэт бэлэг болно гэдгийг Л.Эрдэнэчимэг гишүүн хэлсэн юм.

Тамхи нь 4400 гаруй химийн хорт бодис, 69 хортой хавдар үүсгэгч химийн бодис агуулж, олон төрлийн хавдар болон халдварт бус өвчнийг үүсгэж, олон сая хүнийг цагаасаа эрт хорвоог орхих, хөдөлмөрийн чадвараа алдах, иргэн-гэр бүлийн эдийн засагт хохирол учруулах шалтгаан болдог. Харин архины хэрэглээ өндөртэй тооцогддог манай орны хувьд энэхүү уламжлалт баяраар улам ихэсч, гэмт хэрэгт өртөх, үйлдэх, цаашлаад амь насаа алдсан цөөнгүй жишээ баримт байгааг энэ үеэр дурдлаа.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.