“Гэрэлт цагаан сарн үдшийн тэнгэрт гийлээ
Гэнэн явсан нас минь мөрөөдлийн дуутай уянгална
Нойтон сормуустай буцсан чамайгаа санаад уйллаа
Нойроо хулжааж үүрийг хамтдаа угтахсан” хэмээн эхэлдэг дууг уншигч та андахгүй мэдэж байгаа биз ээ. Энэ дуу бол дуучин С.Бичүүгийн “Будаггүй уруулын амт” дуу. “Дахиж би дурламааргүй байна”, “Сүүлчийн зогсоол” зэрэг хит дуугаа хүргэж урын сангаа баяжуулсан.
Тэрбээр шинэхэн уран бүтээлээрээ тун удахгүй сонсогч түмэндээ бэлэг барихаар зэхэж тун чиг завгүй яваа гэнэ. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах мөчийн зааг дээр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан. Нийгэмд залуу хүмүүсийг дэндүү эрт цол тэмдгээр шагнаж байна хэмээн шүүмжлэх болсон. Тэгвэл энэ шүүмжлэл ч түүнийг тойроогүй юм. “Бичүү чам шиг уран бүтээлч СТА-г авах хэрэггүй ш дээ, Бугын годон гутал, PRIUS машин, СТА гурав чинь Монголын гурван хамгийн олон болчоод байна ш дээ” гэж хэлсэн сурагтай. Харин дууч залуу төрийн шагналыг голох эрх байхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн ажээ.
Хоёр ч бие даасан цомгоо гаргасан атал тоглолт хийх тухайд огтхон ч яараагүй дуучин С.Бичүү ирэх гуравдугаар сарын 05-ны өдөр тоглолтоо хийж фэнүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрүүлэхээр шийджээ.
Түүний тоглолтын реклам тун “содон” болж. Төрийн хайр хишгийг алдахгүй нь тулд бусдаасаа ялгарч илүү хийж бүтээхийн эрмэлзлэл дүүрэн яваа С.Бичүүд уншигчдынхаа өмнөөс тоглолтонд нь амжилт хүсье.
Д.Ана
Эх сурвалж : www.dorgio.mn