Comment.mn

Бохир улстөр: Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг гүтгэх “Хар пи ар”-ыг сонжихуй

Монголчууд аль хэдий пи ар гэгч харь үгтэй танилцаж түүнийгээ хар ба цагаан хэмээн талцуулчихсан. Гэтэл нөгөөх нь бидний гарыг бариад бүр бугуйг нь лавшруулан барьж өдгөө ч тэр, өнгөрсөнд ч тэр “хар” мөрөө гаргасаар буй. Ямар сайндаа л  “Хар пи ар хариулна” гэсэн хоржоонтой үг гарахав дээ. Хар гэх тодотголтой пи ар нь сонгуулийн үеэр идэвхжээд намждаг байсан бол өдгөө улстөрчдийн пи ар-ын салшгүй нэг хэсэг болсон байна гэхэд хилсдэхгүй нь.

“Нирун фильм” студийн захирал Р.Батсайхан  нэгэнтээ “Пиарыг “хар, цагаан” гэж ялгах явдал Орос, Монгол хоёроос өөр газар үгүй. “Дарга, ялаа хоёрыг сониноор алдаг гэдэг шиг бусдыг “хусдаг” үйл ажиллагаа, технологийн асуудал болохоос пиарын тусдаа төрөл биш” гэж хэлсэн юм билээ. Тэгэхээр манай улстөрчид даргаа алах гэж л “хар пи ар” гэгчийг хийдэг болоод явчихаж байгаа юм.

2013 оны 06 сарын 17-нд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан хэвлэлийн бага хурал хийж “Сонгуулийн хар пи-ар хилийн чанадад явагдаж байна” хэмээн мэдэгдэж байсныг олон түмэн мартаагүй байх. Тэгэхээд нөгөө алдарт “хар” нөхөр чинь хилийн чанадад хүртэл биднийг чичлээд сууж байдаг байх нь.

Гэхдээ Монголын “хар пи ар”-чид хэн юм бэ. Бодоод байсан чинь ерөөсөө улстөрчид л юм байна. МАН-ын хэсэг залуус Чингисийн талбайд нөмгөн дээлтэй суулт хийхэд АН-ынхан хэлмэгдүүлэлтийн  хар он жилүүдийг эргэн санууллаа, МАН-ынхан ард түмнээ хэлмэгдүүлдэг, МАН-ынхан нийслэлийн газрыг хувааж зарж идсэн гэх мэтээр чичилдэг байв. Байсаар ч ирсэн. Харин МАН-ынхан бол мэргэжлийн түвшинд жинтэйхэн хариу барьдаг нь орос школтойнх гэдэг.

Ийнхүү хар цагаанаар талцсан пи ар гэгчийн толинд туссан нөлөөг жаахан ч гэсэн сэтгэж үзье.

“Н.Алтанхуягийн эсрэг PR” гэгч нууц төлөвлөгөө өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцийн хамгийн том дуулиан боллоо. Уг төлөвлөгөөнд “МАНАН-г гол эсэргүүцэгч ажилдаа орсонтой холбоотой” хэмээн тодотгожээ.133Эх сурвалж: www.ugluu.mn

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.