Comment.mn

Д.Дорлигжав сайдын охинтой хамт Б.Бат-Эрдэнэ гишүүний хүү амиа алдсан гэв

Өчигдөр орой мэдээллийн сайтуудаар Хууль зүйн сайд Д.Дорлигжавын охин Туркийн Станбул хотод усанд живэн амиа алдсан мэдээлэл гарсан билээ. 

Тэгвэл түүний охинтой хамт мөн манай улс төр бизнесийн нэгэн эрхмийн хүү хамт явсан гэж мэдээлсэн. Харин мэдээллийг Туркийн мэдээллийн Hurriyet Daily News” сонины сайтад хэрхэн мэдээлснийг орчуулан хүргэж байна.

Энэхүү харамсалтай ослоор амь насаа алдсан охин нь Монгол Улсын Засгийн газрын Хууль зүйн сайд Д.Дорлигжавын Сарангэрэл бол хамт явсан залуу нь мөн тус улсын УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хүү Сэрээтэр гэх залуу болохыг холбогдох албаныхан тогтоожээ.

Залуу хосууд валентинийн баяр тэмдэглэхээр Станбул хотноо ирсэн байхдаа ийн осолджээ. Тэд Босфор хоолойн ойролцоох зочид буудалд байрлаж байсан бөгөөд энэ сарын 11-ний өдөр тус газрын ойролцоо усанд унан живж амиа алджээ. Нүдээр харсан гэрчүүдийн хэлснээр, залуу нь эхлээд эргийн хавтан дээр явж байхдаа хөл алдан ус руу унажээ. Харин үүний дараа найз охин нь түүнийг аврахаар араас нь ус руу үсэрсэн байна.

Б.Сэрээтэр нь Швейцарь улсад сурдаг оюутан бол түүний найз охин Сарангэрэл энэ сарын 7-нд Станбул хотноо ирээд байжээ.

Залуу хос байрлаж байсан зочид буудлынхаа ойролцоо осолдсон бөгөөд үүнийг харсан зочид буудлын ажилтнууд яаралтай тусламж үзүүлэхээр хэргийн газар очсон ч тэд аль хэдийнэ живэн алга болсон байжээ.

Үүний дараа яаралтай эрлийн баг гарган хосуудын цогцосыг уснаас гаргасан байна. Энэ хэргийг цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд тэдний ослын дүр зураг зочид буудлын камерт үлдсэн байна.

Туркийн сайтуудаар иймэрхүү мэдээлэл гарч байгаа ч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг хүүгүй, гурван охинтой гэдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа билээ. Тиймээс энэ мэдээллийг Монголын талаас няцааж байгаа юм.

Турк сайт дахь эх сурвалж мэдээллийг энд дарж уншина уу

 

Эх сурвалж: www.dorgio.mn

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.