Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр, Г.Батхүү гээд ан авд сонирхолтой гишүүд цөөнгүй бий. Хууль баталдаг эрхмүүдийн хувьд хориотой ан агнаснаа хэрхэн тайлбарлаж байгааг асуусан юм.
Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллаж байхдаа Л.Эрдэнэчимэг гишүүн бүргэдээр туулай агнаснаа Фэйсбүүк хуудсандаа тавьсан. Харин иргэдийн шүүмжлэлээр бөмбөгдүүлснийхээ дараа туулай нь чихмэл байсан гэдэг тайлбар хийв. Үнэндээ Казакууд бүргэдээр ан хийхдээ хэзээ ч чихмэл ашигладаггүй гэж байгаа. Нөгөө талаас Л.Эрдэнэчимэг гишүүн тухайн анчин бүргэдийг сургаагүй болохоор тэрбээр бүргэдээр туулай агнасан гэдэг нь үндэслэлгүй болж байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хүүхэн, ан хоёрт нугасгүй гэх яриа байдаг. Үнэн худлыг нь мэдэхгүй ч тэрбээр Ж.Энхбаяр гишүүнтэй хамт зэрлэг гахай агнасан гэх тайлбар бүхий зургаа өөрийн цахим хуудсандаа байршуулсан. Мөн баавгай агнасан зургаа байршуулсан байснаа шүүмжлүүлээд ирэхийн цагт авсан байдаг. Түүнээс улаан номонд орсон амьтан агнасан талаар нь тодруулахад тайлбар өгөхийг хүсээгүй юм. Н.Номтойбаяр гишүүн тэрхүү баавгайг агнаагүй хэн нэгний авласан баавгайны хажууд очиж зургаа авахуулсан, гэхдээ хэзээ гэдгийг нь санахгүй байна гэдэг тайлбарыг утсаар өглөө.
Харин “АПУ”-ийн гэх тодотголтой Г.Батхүү гишүүн тайлбар хийхээс эрс татгалзан Төрийн ордонг гудамжтай зүйрлэн зугтав.
– Сайн байна уу? Энэ зурагт тайлбар өгөхгүй юу?
– Гудамжинд ярилцлага өгөхгүй ээ.
– Өөр асуудлаар биш зөвхөн энэ зурганд л…
– Өгөхгүй ээ гэснээр зугтан одсон.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд ан авд явдаг. Монголчууд эрт дээр үеэс ан хийсээр ирсэн. Ан хийх нь юу нь буруу гэсэн агуулга бүхий ярилцлагыг хоёрын жилийн өмнө өгч байсан удаатай.
2014 онд Байгаль орчнй яам ахуйн зориулалтаар нэг ч амьтан агнах тоо хэмжээ тогтоогоогүй байна. Энэхүү ажлын хэрэгжилтэд МХЕГ, ЦЕГ, байгаль хамгаалагч нар анхаарч ажилласан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүдийн энэ хэргийн талаар
МХЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Итгэлтөгсөөс тодруулахад: Баавгай ховордсон учир Улаан номд орсон. 2005 онд Засгийн газар ховор амьтны жагсаалтад оруулсан байдаг. Зөвхөн судалгаа, шнижилгээний зориулатаар агнахыг Засаг зөвшөөрдөг. Хүрэн баавгайг хууль бусаар агнасан тохиолдолд 15,000,000-13,000,000 төгрөгөөр торгодог. Дээрх мөнгөний хэмжээ бол нөхөн төлбөр. дээр нь нэмж Хөдөлмөрийн хөлсний хэмжээг 2-5 дахин нугалж төлүүлэх заалттай. Ингээд цагдаагийн байгууллагад хэргийг шилжүүлдэг. Учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалж цагдаагийнхан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж асуудлыг шийдвэрлүүлдэг” гэв.
Тэгвэл УИХ-ын гишүүдийн авласан ч юм шиг авлаагүй ч юм шиг баавгай нь ховордсон амьтан болохоор Улаан номд бүртгэсэн. Өнөөдөр Монгол улсадд 250-400 тоо толгой байгаа гэж сүүлд тоолсон ч улам бүр ховордсоор байгаа гэж амьтан хамгаалагчид мэдээлж байна. Баавгайны экологийн ач холбогдлыг 6,5 сая төгрөг гэж үэнлэсэн байдаг. Агнасан тохиолдолд үүнийг хоёр дахин нугалаж торгуулдаг. Мөн хориотой ан агнавал 3-5 жилийн хорх ялаар шийтгэх хуультай. Тэднийг энэ зургийн дагуу шалгах боломж уг нь ЦЕГ-т байгаа. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр гарсан мэдээллийг үндэслэн хэрэг үүсгэж болно гэсэн агуулга бүхий хуулийн заалт бий. Монгол улсын хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Гэвч УИХ-ын гишүүны халдашгүй бүрэн эрхтэй болохоор тэднийг шалгах асуудалтай байдаг. УИХ-ын анчин, анд хоббитой гишүүд “дархан байдал”-аасаа түр татгалзан хуулийн байгууллагад Ц.Элбэгдорж шиг шалгуулах хэрэгтэй бизээ.
Энэ бүхнээс дүгнэж үзэхэд Н.Номтойбаяр гишүүн хэн нэгний авласан баавгайны хажууд очиж зураг авахуулсан болж таарлаа. Харин Г.Батхүү гишүүний хувьд төрийн ордон гудамж учраас тэнд ярилцлага өгч болдоггүй юм байна. Төрийн ордон гудамж юм бол ард иргэдийн явдаг гудамжийг УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн хувьд юу гэдэг нь тодорхойгүй юм…
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn