Хонь – (3/21-4/19)
Энэ өдөр олон хонинуудад итгэл найдвар нуран унасан, сэтгэл гонсойлгосон өдөр гэдгээрээ мартагдахгүй үлдэнэ. Таны сонгосон хүн хайр дурлалдаа харалган хандаж таны төсөөлөө ч үгүй тийм чанаруудаа харуулна. Ажил төрөл хайвал олдохгүй бололтой. Зөвтгөх аргагүй материаллаг ба сэтгэл санааны хохирол амсах магадлал маш өндөр байна. Өөрийн тулах цэгийг зөв олохыг хичээ.
Үхэр – (4/20-5/20)
Хувийн амьдрал эрээн бараан ээлжилдгийн нэгэн адилаар таны амьдрал өнөөдөр бараан сүүдэртэй байна. Харин та үүнийг өөрөөсөө эхлэн сүүдрийг үлдэн хөөх хэрэгтэй. Магадгүй та өнөөдөр ойр дотныхоо хэн нэгнээс мэдээлэл авах, аль эсвэл тэдний гуйлтыг хүлээн авах бололтой. Үдээс хойш шинэ хүнтэй танилцах бөгөөд нилээд их хөгжөөн цэнгээнтэйгээр өнгөрүүлэх болохыг од гаригс амлаж байна. Найз нөхөд болон найдвартай үнэнч түншүүдийн дэмжлэг зөвлөгөөг авч ажил хэргээ явуулахад тааламжтай байх болно.
Ихэр – (5/21-6/21)
Өөрийн идэвх зүтгэлийн үрээр карьераа дээшлүүлэх таатай боломж олж авч чадна. Таны бүх үйл ажиллагаа, үйлдэлд болгоомж, хичээл зүтгэл, нямбай нягт байдал шаардагдана. Эрсдэлтэй эрс өөрчлөлт хийж амьдралын хэв маяг, оршин суугаа газар, ажлаа өөрчлөхөд гэмгүй. Албан тушаалд эерэг өөрчлөлт гарна. Төлөвлөгөө ба зорилгоо нууцлах хэрэгтэй, учир нь муу санаатнуудын хор хөнөөл, хамтран ажиллагсдын атаархал нь ажлын дэвшилд саад болно. Ханиад томуу тусах, биеийн эсэргүүцэл муудах, халдвар авах магадлал өндөр байна.
Мэлхий – (6/22-7/22)
Худалдан авалт хийхэд сайн өдөр. Ном болон мэдээллийн хэрэгсэл худалдаж авахад таатай. Эдгээр нь таны оюун ухааны хоол хүнс болно. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд санаа тавьж халамжил. Өөрийнхөө талаар сайнаар ч муугаар ч ярих хэрэггүй. Эргэн тойрны хүмүүс таны нэр төрийг үнэлнэ. Хосуудын хувьд хуурмаг байдал гаргаж болохгүй. Түр зуурын зөрчил нь харилцаагаа хөргөхөд хүргэж болзошгүй. Гэр орны ажлаас өөрийгөө холдуул.
Арслан – (7/23-8/22)
Түншүүдтэйгээ хамтран ажиллавал үр дүнд хүрнэ. Итгэлтэй, сайн нөхөдтэй болох цаг үе. Даруу зан ба тэвчээргүй, хэт тэмүүлж шаргуу байх зан энэ цаг үед таны ажилд саад тотгор болж, эргэн тойрныхонтой харьцаа муутгана. Ганцаараа байх боломжийг алдалгүй дотоод сэтгэлээ сонсохыг хичээ. Үүнийг олоход бясалгал нь нэг сайн арга бөгөөд хэрхэх талаар сайн мэдэхгүй байгаа бол бясалгалын бүлгэмд элсэж дотоод ертөнцтэйгөө гүн холбоо тогтоохыг хичээгээрэй.
Охин – (8/23-9/22)
Хувийн амьдралдаа амжилт олох магадлалтай. Гэхдээ бусдаас ялгарах эсвэл өөрийн үзэл бодлоо түншийхээсээ дээгүүр тавихгүй байхыг одод анхааруулж байна. Хэт ёсорхуу, хямсгар байдал нь Хамтатгахын, Жинлүүрийн, Арслангийн ордныхонтой сөргөлдөхөд хүргэж болзошгүй. Өнөөдөр жолооны ард туйлын сэрэмжтэй байхыг одод онцгойлон сануулж байна. Энэ ордныхон адгуу зангаараа бусад ордноос ялгагдцаг.
Жинлүүр – (9/23-10/22)
Өнөөдөр маш чөлөөтэй байж бүтээлч чадвараа ашигла. Танд бүх төрлийн санаа төрөх болно. Энэ бүгдийг цаасан дээр тэмдэглэж яаж хэрэгжүүлэх талаар бод. Хэдийгээр том жижиг олон санаа хоорондоо холилдсон мэт санагдаж болох ч том зүйл жижиг зүйлээс эхэлдэг гэдгийг сана. Тө өнөөдөр өөрийнхөө бодол санааг цэгцлэх нь маш үр дүнтэй байх болно. Хуучны сонин сэтгүүл уншиж, зургийн альбом үзэж, таны амьдралд тааралдсан хүмүүс, очсон газар орноо эргэн дурсаж өөрийгөө олж нээ.
Хилэнц – (10/23-11/21)
Өчигдөрийн сонин өдөр өнөөдөр бас л үргэлжлэх бололтой. Гэхдээ та үүнийг зүгээр хараад суугаад байвал байдал улам л дордоно. Хэн нэгэнтэй зөвлөж энэ байдлаас яаж гарах арга замыг зөвшилц. Харин танд эсрэг хүйстний үг чухал гэдгийг зөвлөе. Хэдийгээр таны оролцоогүй хайрын асуудал гарах хэдий ч энэ бол зүгээр л байдаг зүйл гэж бодон өнгөрөөх хэрэгтэй. Ингэж чадвал гэр бүлийн тогтвортой байдал улам бэхжинэ.
Нум – (11/22-12/21)
Энэ өдөр танд зарим нэг алдааг засаж залруулах сайхан боломжийг өгөх болно. Өөртөө тэвчээртэй хандаж, хүрээлэн буй орчинд сайхан харилцааг үүсгэхийг хичээгээрэй. Өглөөгүүр азтай байна. Гэвч үдээс хойш бичиг баримтаа алдах, хичээл сурлагатай холбоотой, аян замд таагүй явдалтай учрах гэх мэт үйл явдлууд тохиолдоно. Дараа нь үл ойлголцох байдал үүсгэхгүйн тулд удирдлага болон дотны хүмүүстэйгээ холбоотой бай.
Матар – (12/22-1/19)
Мэргэжлийн үйл ажиллагаанд идэвх гаргахад таатай өдөр. Таны ажиллах өндөр чадвар ажлын горимд түргэн оруулсанаар хамт олны гайхширлыг төрүүлнэ. Анхаарлаа төвлөрүүлэх чадвар, тэсвэр тэвчээр нь ажил хэргийг амжилтанд хүргэх явцыг түргэтгэнэ. Үдээс хойш таны хувийн амьдралд гэнэтийн таатай таагүй мэдээнүүд ирэх магадлалтай байна.
Бумба – (1/20-2/18)
Ид шидийн мэт өдөр. Найдваргүй, хувирамтгай болж сэтгэл санаа хүнд байна. Тохиролцоогоо бүү зөрч. Хоосон амлалт бүү өг. Тангараг бүү тавь. Өөрийн үүргээ хамгийн бага түвшинд хүргэснээ мэдэх боловч энэ үед өөрийн амьдралд сайнаар нөлөөлөх найдлагаа бүү алд. Эцсийн дүнд та бүх бэрхшээлийг давж, санхүүгийн амжилт олно. Өнөөдөр таны шүд өвдөх, бага зэргийн гэмтэл бэртэл авч болзошгүй байгаа тул хийж буй үйлдлээ хянаж байхыг сануулж байна.
Загас – (2/19-3/20)
Таны болон таны хайртай хүний хооронд та нарын харьцааны шинэ үе шатны эхлэл болох сэтгэл хөдөлгөсөн дотно яриа үүснэ. Энэ сэтгэл хөдлөл нь эрүүл мэнд санхүүгийн асуудлыг ч тойрохгүй. Мэдрэлийн системээ хэт ачаалалд оруулахаас болгоомжил. Таны тогтоосон холбоо сүлбээ нь итгэл алдсан, хуурмаг байх тул түүнийг цааш үргэлжлүүлэх шаардлагагүй. Таныг стресээс салгах гэрийн тэжээвэр амьтантай бол.