Төсвийн зарлагын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Төсвийн зарлагын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ч. Хүрэлбаатарыг дэвшүүлснийг МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа танилцууллаа.
Нэр дэвшигчийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны Төсвийн хяналтын дэд хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 90.9 хувь дэмжив.