Comment.mn

“Нийслэлд зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” боловсруулна

“Нийслэлд зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” боловсруулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн Засаг  даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, дүүргүүдийн замын цагдаа, тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг оролцуулсан хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал АНУ-ын Флорида мужийн “Авто машин ачиж, тээвэрлэх журам”-ыг танилцуулж, тус журамд тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын зөвшөөрөл авах дараалал, хориглох заалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн горим, үнэ тарифийг хэрхэн тусгасан байдгыг тайлбарлалаа.

Мөн авто машин ачилт тээвэрлэлтийн одоогийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, хамтарсан ажлын хэсэг байгуулж “Нийслэлд зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” гаргахаар боллоо. Шинэчилсэн журам нь олон улсын стандартад нийцсэн, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдийн цаг хугацааг хэмнэж эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангасан нэгдсэн зохион байгуулалттай байхаар хийгдэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.