Эмийг буруу хэрэглэвэл хор болдог гэдэг. Бид эмэн дээр бичсэн тоог ямар утгатай, ямар анхааруулга илэрхийлж байгааг тэр бүр мэддэггүй. Тэгвэл эдгээр тоо нь хэтрүүлэн хэрэглэж болохгүй, зөвхөн эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэнэ гэх анхааруулга байдаг. Тиймээс эм уухын өмнө эмэн дээр бичсэн тоог ажиглаж, зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй юм.
1. Нойрмог байдалд оруулах талтай. Ийм шинж тэмдэг илэрвэл машин жолоодох суурь машин ажил луулахаас зайлсхийх хэрэгтэй.
2. Эмийг хэрэглэх үедээ согтууруулах ундаа бүү хэрэглэ. /Ер нь ямар ч эмийг дээрх төрлийн зүйлтэй хамт хэрэглэдэггүйг санаарай./
3. Сүү, төмрийн бэлдмэл зэргийг уг эмтэй цуг хэрэглэж болохгүй.
4. Зөвхөн эмчийн заавраар хэрэглэхээ болино.
5. Эмийг тогтмол хугацаагаар дуустал нь хэрэглэнэ.
6. Уг эм шээсний өнгө хувиргана.
7. Эмийг галаас хол хадгална.
8. Хэлэн доор тавьж хэрэглэнэ.
9. Хоногт 8-аас илүү шахмал хэрэглэж болохгүй.
10. Хоногт гурав, долоо хоногт зургаагаас илүү шахмал хэрэглэж болохгүй.
11. Хоолны дараа эсвэл хоол идэхээс өмнө хэрэглэнэ.
12. Өлөн үед эсвэл хоол идэхээсээ нэг цагийн өмнө хэрэглэнэ.
13. Багаар түрхэх, дусаах
14. Эмийг уухаасаа өмнө сэгсрэх хэрэгтэй.
15. Ууж хэрэглэж болохгүй.