Comment.mn

С.Ганбаатар: Гадаадаас 17.5 тэрбумаар зөвлөгөө авахын оронд тэтгэврээ нэмээч

С.Ганбаатар: Гадаадаас 17.5 тэрбумаар зөвлөгөө авахын оронд тэтгэврээ нэмээч Бие даагчид болон “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга, Л.Цог нар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Уг асуудлыг өнгөрсөн мягмар гаригийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ажлын тав хоногийн завсарлага авсан юм. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан гишүүдийг шүүх, Үндсэн хуулийн Цэцэд өгнө гэдгээ мэдэгдээд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын байр суурийг сонслоо.

-С.Баярцогт та нарыг өөрөөс нь уучлалт гуйж, огцруулах төслөө татаж авах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр та бүхэн нотолгоо баримтгүйгээр хүн гүтгэсэн гэсэн үг үү?

-Ахмадууд тэтгэвэр, тэтгэмж нэмэхийг байнга шаардаж байж арайхийж 13 тэрбум төгрөгөөр нэмсэн шүү дээ. Гэтэл 17 тэрбумыг нэг гэр бүлийн орлого болгох шийдвэр гаргаж байна. Ийм их хэмжээний мөнгийг гадаадын гэр бүлд өгч байхаар ахмадуудынхаа тэтгэвэрт зарцуулах саналыг өмнө нь би Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр гаргаж тавьж байсан. Дараа нь ямар компанид юу хийхээр 17.5 тэрбумыг зарцуулж байгаагаа танилцуулахыг хүссэн захидлыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарт явуулсан. Бидний захидалд хариу өгөөгүй учраас огцруулах тогтоол өргөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр С.Баярцогт өөрийг нь гүтгэсэн гэж хэлсэн байна. С.Баярцогт албан бичиг хүргэдэг шуудан зөөгч биш. ЗГХЭГ-ын үндсэн үүрэгт “Засгийн газар, УИХ-ын хоорондын ажлын уялдаа холбоог хангана” гэсэн байдаг. Энэ ажлаа өнөөдөр хариуцлагатай хийх ёстой. Америкийн компаниас 17.5 тэрбумын зөв лөгөө авах гэж яарахын оронд яагаад үндэсний судлаач, хуульч, эрдэмтдийнхээ үгийг сонсч болохгүй гэж. Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн чиглэ лээр үйлчилгээ үзүүл- дэг ком паниас хууль зүйн зөв лөгөө авах гээд улайраад байгаа цаад учир юунд байна вэ. Засгийн газрын 277 дугаар тог тоо лыг энд дурдсан бай на лээ. Уг тогтоолд Хөгж лийн бан каас 10 сая ам.дол ларыг авсан бол зээлийн хороогоор ямар нэгэн шийдвэр гарсан байх ёстой. Албан ёсны шийд вэр нь хаана байна вэ. Дээр нь Засгийн газрын 277 дугаар тогтоолд Сангийн сайд асан Ч.Улаан гарын үсгээ зураагүй байна. Энэмэтчилэн хууль зөрчсөн үйлдлүүд олон байна. Тиймээс огцруулах асуудлыг бид гаргаж тавьсан.

-Эдийн засаг хүндрэлтэй байна гэж амтай болгон ярьж байгаа. Тэгсэн мөртлөө 17.5 тэрбумаар гадаадаас зөвлөгөө авах ямар шаардлага байв?

-Энэ оны төсвийн тухай хуульд гадаа- даас хууль зүйн зөвлөгөө авах тухай асуудал ерөөсөө багтаагүй байсан. Тэгснээ төсвийн тодотгол хэлэлцэх үеэр дунд нь хавчуулж оруулж ирсэн. Энэ өнцгөөс нь харсан ч хууль зөрчсөн үйлдэл болж байна. Хэн ч анзаарахгүйгээр жижигхэн бичиж оруулж ирсэн. Эдийн засаг хямралтай байгаа үед Засгийн газар ард түмнийгээ улам хямруулаад байна даа. Иргэд үнэтэй алт, эрдэнэсээ Засгийн газартаа өгье гэхэд бүгд барьцаалан зээлдүүлэх газарт байна. Тэгэхээр иргэдийнхээ эд зүйлсийг ломбардаас авч өгч туслаач. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэрээ бодох хэрэгтэй.

-Хожмын эрсдэлээс сэргийлж Америкийн компанитай гэрээ байгуулсан юм биш үү?

-Оюутолгойн гэрээ маш том луйврын гэрээ болсон. Үүнийгээ сайжруулахаар зөв- лөгөө авах гэж байгаа нь зөв. Би хувьдаа бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүг- нэлтийг гаргаж байж гэрээгээ байгуулах са- на лыг үндсэндээ 10 гаруй жил ярьж байна. Гэхдээ бие даасан зөвлөгөөг “Муур багш”- аас авч болохгүй. Дэлхийн банкны харьяа байгууллагуудаас авах шаардлагагүй. Бид ямар ч үндэсний эрдэмтэнгүй ард түмэн биш шүү дээ.

Ц.ОЮУНТУНГАЛАГ
Монголын үнэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.