
Шүүх хэргийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Л-с 100 мянган төгрөг хурааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, М, Б, П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар М-д 2 жилийн хорих ял, Б-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж, шүүгдэгч П-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэлээ.