Comment.mn

Насанд хүрээгүй хүүхдүүдээр хулгай хийлгэдэг бүлэглэлийг илрүүллээ

Өвлийн улирал хамгийн ихээр хулгайд алдагддаг эд зүйлс бол машины хучлага бусад эд анги байдаг. Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид иргэдийн автомашины дугуй, хучлага, эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Насанд хүрээгүй хүмүүсийг уруу татан хулгай хийлгэн зах зээлийн үнээс хямд үнээр борлуулдаг гэмт хэргийг үйлддэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Тээврийн хэрэгсэл ашиглан таксинд явах нэрийдлээх хүүхдүүдийн хулгайлсан зүйлийг хямд үнээр зарж борлуулсан 10 гаруй үйлдлээ хүлээгээд байгаа юм. Иймээс иргэд та бүхэн өөрсдийн эд хөрөнгөндөө болон хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сэрэмжүүлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.