Аргын тооллын 2 сарын 12, Бархасвадь гараг. Билгийн тооллын 23, Онгоц одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.
Төстэй мэдээлэл
Үлээвэр хөгжимд зориулсан шилдэг бүтээлээр хөгжмийн зохиолч Д.Сайханбаярын “Эргэх ертөнц” сюит шалгарлаа
Монгол Улсад Цэргийн үлээвэр хөгжим үүссэний 110 жилийн ойг тохиолдуулан, үлээвэр хөгжимд зориулсан шилдэг бүтээл шалгаруулах уралдаан Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын байранд маш амжилттай болж өнгөрлөө...
7 Үзсэн
ӨМӨӨРХӨЛ: Г.Сайханбаярыг өшөө ч харлуулна
Өнгөрсөн хугацаанд Г.Сайханбаярыг зүсэн зүйлээр харлуулсаар ирсэн. Арван жилийн сурагч байх үед нь эх орны алс хил дээр гарсан хэргийг ч хүртэл тохох гэж улайрч байсныг бүгдээрээ харсан. 1970, 80, 90, 2000, 2010 оны үед...
6 Үзсэн
УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаяр бүх шатны хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ
Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын намын дарга, иргэн Б нь бусдын гарт амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан АН-аас хэргийг улстөрийн захиалгат аллага байсан хэмээн сонгуулийн сурталчилгаандаа ашиглах болсонтой...
4 Үзсэн