УИХ-ын чуулганы хуралдаанаар АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ц.Нямдоржийг томилох асуудлыг хэлэлцлээ. Ц.Нямдоржийг 80.4 хувийн саналаар дэмжиж АТГ-ын дэд даргаар томиллоо. АТГ-ын Б.Хурцыг Тагнуулын Ерөнхий газрын даргаар томилсноос хойш АТГ-ын дэд даргын суудал эзгүйдээд байсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ц.Нямдоржийг томилуулах саналыг УИХ-д өргөн барьсан байна. Ц.Нямдорж 2013 онд АТГ-ын Гүйцэтгэх албаны даргаар томилогдсон бөгөөд тус албаны тасгийн даргаар ажиллаж байсан аж. АТГ-ын дэд даргын албан тушаалд төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай , сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн албан тушаар эрхэлж байгаагүй иргэн байх ёстой байдаг байна. Ерөнхийлөгч Ц.Нямдоржийг энэ шаардлагыг хангасан хэмээн үзсэн аж.