Comment.mn

Нумууд гэм буруугаа хүлээн гэмшиж дотоод шаналалаасаа сал

Нумууд гэм буруугаа хүлээн гэмшиж дотоод шаналалаасаа сал
Хонь – (3/21-4/19)
Өнөөдөр Хонины ордныхон бурхын ивээлд байна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, ивээн тэтгэх буяны үйл ажиллагаанд ээлтэй сайн. Ажил хэргийн аялалаар явж магадгүй. Анхаарал болгоомжтой байх нь шинээр үүсэх таагүй байдлуудаас холдон зайлсхийхэд тусална. Энэ өдөр болж байгаа үйл явдлуудын үр дүн өөрөө өөрийгөө олж мэдэхэд тань тусална. Архаг хууч сэдэрсэн хүмүүс эрүүл мэнддээ тавих хяналтаа бууруулахгүй байхыг од эрхэс анхааруулж байна.Үхэр – (4/20-5/20)
Мэргэжлийн үйл ажиллагаанд ихээхэн хүнд өдөр байна. Та өөрт байгаа боломж, хамтрагчийнхаа боломж хоёрыг харьцуулан үзээгүйгээс болж алдаа гаргаж магадгүй байна. Гэхдээ энэ нь хор хөнөөл багатай. Ажил хэрэг, уран бүтээлийн болон аль ч салбар болон хайр сэтгэлд ашиг орлого орох магадлал таныг хүлээж байна. Хүсэн мөрөөдөж буй зүйлээ бодит боломжтой нийцүүлэн дэнсэлж, хүчин чадлынхаа хил хязгаарыг давахгүй ажиллаж чадвал амжилт ойрхон байх ба эс бөгөөс ялалт чинь гутамшигтайгаар ялагдлаар төгсөж магадгүй.

Ихэр – (5/21-6/21)
Өөрийн хүсэл тэмүүлэл ба эргэн тойрны хүмүүсийн  шаардлагатай холбоотой үүрэг амлалтуудаа биелүүлэх шаардлага хоёрын аль нэгийг сонгох сонголт танд тулгарна. Өөрийгөө хэт тоох нь зарим асуудлуудыг шийдэхэд хүндрэл учруулдаг. Худалдааны үйл ажиллагаанд санхүүгийн алдагдал үүсэж магадгүй. Хуримтлагдсан ажил эсвэл урьд жилийн биелүүлээгүй ажлаа яаралтай биелүүлэх хэрэг гарна. Ахуйн асуудлуудыг ханьтайгаа хамтран шийдвэл зүгээр.

Мэлхий – (6/22-7/22)
Сул талуудаа олж харж түүнтэй ганцаараа тэмцэх чадваргүйгээ ойлгоно. Наркологийн эмчилгээ эхлүүлж болно. Хорт зуршилуудаасаа сал. Гэхдээ эмчийн туслалцаа бага харин таны өөрийн сэтгэлзүйн чадвар энэ өөрчлөлтийг хийхэд их хүч гаргах ёстойг ухаар. Магадгүй амьдралыг тань үндсээр нь өөрчлөх өдөр байж болох юм. Магадгүй оргилд гарч болзошгүй. төрөл төрөгсөд мөн ойр дотнын хэн нэгэнд найдах хэрэггүй бүгдийг ганцаараа хийгээрэй.

Арслан – (7/23-8/22)
Ажил хэргийн болон гэр бүлийн үүрэг даалгавраа ёсчлон биелүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Энэ их ачааллаас болж ядарч ихээхэн уур уцаартай болно. Таны бодож буй зүйлс аяндаа биелэнэ, харин үйл явдлыг бүү түргэсгэ, тэвчээртэй бай. Өнөөдөр ямар ч хэрүүл маргаанд оролцох хэрэггүй, учир нь бүх зүйл танд ашиггүйгээр шийдэгдэнэ.

Охин – (8/23-9/22)
Хамт олны ажил хэрэг, олон нийтийн арга хэмжээнд сайн өдөр. Амьдралын эрч хүч, сексийн идэвх, дур булаам байдал өндөр төвшинд байна. Бодлоготой зоримог үйлдэл, шийдэмгий зан чанар амжилт авчирна. Найз нөхөд, дотны хүмүүсийнхээ зөвлөгөөг анхааралтай сонсох нь алдаа, эндэгдэл гаргахаас сэрэмжлэхэд тус болно. Өнөөдөр эсрэг хүйстний хүнтэй танилцах гэж яарсны хэрэггүй бөгөөд тэр чамд сайн зүйл авчрахгүй. Харин жихүүн салхинд алхах нь тийм ч таатай зүйл биш гэдгийг анхаар.

Жинлүүр – (9/23-10/22)
Юу хэлэхээ сайтар бодолц. Санаандаа орж ирсэн зүйлийг шууд ярьж, дараа нь харамсалтай байдалд орохоос сэргийл. Таны эргэн тойронд байгаа зүйлс ердийнхөөс илүү хурц ширүүн болсон мэт санагдана. Энэ бүгдэд зохицож чадвал өөртөө давуу байдлыг бий болгох болно. Бизнестээ анхаарал тавь. Таны хамтрагчид өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бөгөөд энэ нь танд шинэ санаа гаргахад нөлөөлнө.

Хилэнц – (10/23-11/21)
Онцын хурц үйл явдалгүй бүүдгэр өдөр байна. Мэдээж таныг аз жаргал баяр баясгалангүй болгоно гэсэн үг биш шүү. Гэхдээ та хорвоод ийм нэгэн өдөр байдаг гэдгийг санаж, зүгээр л хэвийн хэмжээнд өдрийг өнгөрүүлээрэй. Харин үдээс хойш энэ байдал өөрөөр эргэж сэтгэл сэргээх хуучны андтайгаа таарах болно. Тэрэнтэй хөгжилтэй байж чадна. Харин гашуун дарсыг хэтрүүлэн хэрэглэх гэсний хэрэггүй. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэгдээ.

Нум – (11/22-12/21)
Олонх нумууд дотоод ертөнцөд болж буй үйл явц гадаад ертөнцөд болж буй үйл явцаас багагүй ач холбогдолтой гэдгийг ухамсарлана. Үйл явц таныг дотоод ертөнцдөө анхаарал хандуулахыг шаардана. Зөвхөн нэг хэрэг дээр төвлөр. Гэм буруугаа хүлээн гэмшиж дотоод шаналалаасаа сал.

Матар – (12/22-1/19)
Ажил хэрэг түр хугацаагаар зогссонтой холбогдон санхүүгийн байдал тогтворгүй болно. Ажил хэрэгч хүмүүс нийгэм, улс төрийн гэнэтийн өөрчлөлтүүдтэй тулгарах тул эхэлсэн төслөө хэрэгжүүлэхэд таагүй нөлөө үзүүлнэ. Гэхдээ цөхрөнгөө барах хэрэггүй. Эдгээр саад тотгор нь түр зуурынх юм. Та үүнийг даван туулж чадна. Харин эд хөрөнгөнийхөө нэг хэсгийг алдана.

Бумба – (1/20-2/18)
Бизнес амжилттай байна. Хүнд сурталтад саад болно. Хүчээ хэтрүүлэн үнэлж, өөрийгөө бүү дэгээд. Өнөөдөр асуудал болгон, шинэ танилцсан хүн болгон, санал болгонд анхааралтай ухаалгаар хандах хэрэгтэй. Шинэ зүйлд оролцох, өөрчлөлтийг хүсэх хэрэггүй эдгээрийг дараа долоо хоног хүртэл хойшлуулах хэрэгтэй. Бичиг баримтаа эмхэлж цэгцлээрэй. Үйлдвэрлэлийн асуудлуудад анхаарлаа хандуул. Энэ өдөр ханиад хүрч, амьсгалын замын өвчин үүснэ. Таны хувьд нэлээн самуун үе эхэлж, таныг туршиж магадгүй байна.

Загас – (2/19-3/20)
Шалгалт шүүлэг өгөх, курсын эсвэл дипломын ажил хамгаалах зэрэг сургалттай холбоотой үйл ажиллагаанд тааламжгүй өдөр. Түншүүд эсвэл холын хамаатнуудтай муудалцаж магадгүй. Аян замын эсвэл гадаад түншүүдтэйгээ хийх хамтын ажиллагаанд таагүй зүйлс тохиолдохоос болгоомжил. Хоол унднаас хамаарч хордлогод орж болзошгүй байна.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.