Comment.mn

Согтуугаар хүн дайраад хэргийн газраас зугтжээ

Чингэлтэй дүүргийн 19 хороо Салхитын замд энэ сарын 06-ны оройн 21:30 цагийн орчимд марк, улсын дугаар нь тодорхойгүй суудлын автомашин явган зорчигч 50 настай эрэгтэй хүнийг мөргөж амийг нь хохироогоод хэргийн газраас зугтсан ноцтой зам тээврийн осол, хэрэг гарсан билээ. Цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж зугтсан жолоочийг илрүүлжээ.Осол гаргасан жолооч ийнхүү ярьжээ.

“Тахилтын тэр орчимд голын зах дээр ганцаараа нэг шил архи уугаад хөдөлсөн юм. Тэр хүнийг хоёр алхмын зайтай байхад нь харсан би 50 км-ын хурдтай явж байсан. Тэгээд зүүн тийшээ жолоогоо дарсан ч зайлж чадаагүй, тэр хүнийг дайрсан болохоор айгаад хэргийн газраас зугтаагаад тэр чигээрээ явсаар ээжийнхээ хашаанд аваачиж машинаа тавьсан. Гэрийнхэндээ айгаад хэлж чадаагүй маргааш өглөө нь хэлээд хэргээ хүлээсэн. Хохирогчийг эмнэлэгт хүргэж өгөөгүй нь миний буруу. Тиймээс гэмшиж байна. Согтуу үедээ жолоо барих ёсгүйгээ би мэднэ л дээ” гэжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.