Comment.mn

Хөрөнгө, орлогоо мэдүүлэхгүй 18000 төрийн алба хаагч бий

Жил болгоны гуравдугаар сард АТГ-аас төрийн алба хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг авдаг уламжлалтай. Энэ жил Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг журмын 5 дугаар хавсралт болох “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт”-ыг шинэчлэн баталсан билээ.

Ингэснээр авлигын эсрэг хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарах зарим албан тушаалтнууд цаашид хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАС/ХОМ/ гаргах шаардлагагүй болов.

Тухайлбал, улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх туслах, бие төлөөлөгч, хэвлэлийн ажилтан; Монгол Улсын Их Хурал дахь болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх нам, эвслийн бүлгийн ажлын албаны ажилтан; төрийн захиргааны албаны “ТЗ-1”-“ТЗ-5”-д хамаарах албан тушаалтан; боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албаны “ТҮШУ-4”, “ТҮМБ-4”, “ТҮМБ-5”, “ТҮМБ-6”, “ТҮЭМ-5”, “ТҮСУ-7”, “ТҮСУ-8”-д хамаарах албан тушаалтан; боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтай дүйцүүлэн жиших “ТҮМБ-7”, “ТҮМБ-8”, “ТҮЭМ-6”, “ТҮЭМ-7”-д хамаарах мэргэжлийн албан тушаалтан; шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “ТТ-1”-“ТТ-10”-д хамаарах албан тушаалтан болон “ТТ-11”-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс бусад албан тушаалтан; батлан хамгаалах, зэвсэгт хүчний байгууллагын “ТТ-1”-“ТТ-8”-д хамаарах албан тушаалтан; онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын “ТТ-1”-“ТТ-11”-д хамаарах албан тушаалтан; цагдаагийн байгууллагын “ТТ-1”-“ТТ-8”-д хамаарах албан тушаалтан; хил хамгаалах байгууллагын “ТТ-1”-“ТТ-10”-д хамаарах албан тушаалтан; тагнуулын байгууллагын “ТТ-1”-“ТТ-9”-д хамаарах албан тушаалтан; Тахарын албаны “ТТ-1”-“ТТ-11”-д хамаарах албан тушаалтан; хууль сахиулагчийг бэлтгэх сургуулийн “ТТ-1”-“ТТ-13”-д хамаарах албан тушаалтан; шүүхийн шинжилгээний байгууллагын “ТТ-1”-“ТТ-8”-д хамаарах албан тушаалтан болон Авлигатай тэмцэх газрын туслах ажилтан гэсэн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахгүй болжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.