Comment.mn

Занданшуулсан шарилын оронд үхсэн хүний хувхайрсан толгойн яс хийж үлдээсэн байжээ

Занданшуулсан шарилын дуулиант мэдээллийн мөрөөр манайхан  янз бүрийн таамаг дэвшүүлцгээж байв. Олон улсын шинжээч, судлаачид  гүн бясалгалд орсон хүний занданшуулсан шарил амьд байх магадлалтай гэх мэтээр бичиж байлаа.

Сонгинохайран дүүргийн 9 дүгээр хороонд оршин суудаг “Э” гэгч нь тэрхүү шарилыг 300 сая төгрөгөөр зарах гэж байгаад баригдсан юм. Одоо түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Архангай аймгийн Цахир сумын нутагт  Гэсэр лам, Цорж Санжжав нарын шарил олон жилийн турш ууланд  хадгалагдаж байсан байна. Хулгайн хар гарт өртөж тийнхүү зарагдах гэж байсан  занданшуулсан шарил нь Цорж Санжжав ламынх гэдгийг судлаачид тогтоожээ. Түүний багш нь Гэсэр ламтан байсан байна. Тиймээс  шүтэн бишрэгчид нь тэднийг хамтад нь нутаглуулсан юмсанж.

Хулгайч нар Санжжав ламын занданшуулсан шарилыг аваад оронд нь үхсэн хүний хувхайрсан толгойн яс зэргийг хийж орхисон байв. Ажлын хэсгийнхэн Цорж Санжжав ламын занданшуулсан шарилыг багшийнх нь шарилын дэргэд буцааж залах бэлтгэл ажилд ороод байгаа юм байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.