Comment.mn

Өөрт ашигтай нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой болгохоор хуулийн төсөлд тусгажээ

1696“Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

1999 онд баталж, мөрдсөн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн гол үзэл баримтлал нь 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр буюу түүнээс хойш төрсөн даатгуулагчид нэрийн данс нээж, 1960 оноос хойш төрсөн иргэдийн 1999 оноос өмнө ажиллаж байсан хугацааны шимтгэлийг хийсвэрээр тооцож, төлсөн шимтгэлийг нэмж, цалин хөлсний өсөлтийн хэмжээгээр хүү бодож, нийт нэрийн дансанд бүртгэсэн шимтгэлийн үлдэгдэл дүнг тодорхойлж байна.  Энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд нийт нэг сая гаруй иргэн нэрийн данс нээлгэж, уг дансанд бүртгэгдсэн үлдэгдэл дүн 8,8 их наяд төгрөг болжээ. Энэ онд нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх 15 мянга гаруй даатгуулагч байгаа бөгөөд тэдний тэтгэврийн хэмжээг тооцож үзэхэд зарим даатгуулагчийн сард авах тэтгэврийн хэмжээ нь дундаж цалингийн 30 хувиар тогтоогдох бодит нөхцөл бий болж, 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчийн тэтгэврээс харьцангуй буурахаар байна.

Хуулийн төсөлд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар, эсхүл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу  аль өндөр хэмжээтэйг буюу өөрт ашигтай таатай нөхцлийг сонгох боломж олгох харилцааг зохицуулахаар тусгажээ.

Эх сурвалж: www.ugluu.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.