Comment.mn

ИНЕГ-ын экс удирдлагуудын хэргийг 18-нд хянан хэлэлцэнэ

ИНЕГ-ын экс удирдлагуудын хэргийг 18-нд хянан хэлэлцэнэ

Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх тэргүүтэй тус газрын удирдлагуудын хэргийг шүүх хурал Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэгдэх байсан ч энэ сарын 18-ны өдрийг хүртэл хойшилжээ. Энэ хэрэгт С.Батмөнх тэргүүтэй ИНЕГ-ын удирдлагаар буюу Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэг, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат, “Электрон системс” компанийн удирдлагууд шүүгдэгчээр татагдаад байгаа юм.  Анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарт 6.6 жилийн хорих ял, “Электрон системс” компанийн захирал М.Батболдод долоон жилийн хорих ял оноосон юм. Хоёр шатны шүүхээс оноосон энэхүү ялыг шүүгдэгчид эсэргүүцэн ийнхүү Улсын дээд шүүхэд гомдол гаргасан.

Улсын мөрдөн байцаах газарт явуулсан мөрдөн байцаалтын явцад ИНЕГ-ын дээрхи удирдлагууд нь тус газрын харьяа “Чингис хаан” олон улсын буудлын “Оператор”-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Электрон системс” ХХК-ийг тендерт хууль бусаар шалгаруулсан болохыг шүүхээс тогтоосон. Улмаар улсад 1.062 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн “Медиа саммит лимитед” компанийн Хонгконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон системс” ХХК-ийн “Голомт” банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан хүлээн авчээ. Ийнхүү мөнгө угаах үйлдлээ давтан үйлдэж “Трэшур космо лимитед” компанийн Хонгконг дахь “HSBS” банкин дахь харилцах дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153 мянган ам.доллар, 202 мянган ам.доллар, 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасангийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар дамжуулан М.Батболдын Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэргүүдэд буруутгагдаад байгаа юм.

П.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.