“Боолын гэрээ”, “Намрын синдром”, “Гоёлын даашинз” зэрэг киноны гэнэн цайлган, хэрсүү охины дүрээр олонд танигдсан, жүжигчин О.Цэнгэл хэсэг хугацаанд урлагаасаа хөндийрсэн. Тэгвэл жүжигчин бүсгүй таван жилийн дараа урлагтаа эргэн иржээ. Тэрээр өнөөдөр нээлтээ хийсэн “Хамтран амьдрагч” кинонд тоглосон байна. Жүжигчин бүсгүй саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа: “Кинонд тоглоогүй таван жил орчим болсон байна. Энэ хугацаанд сурч боловсрох, хувийн амьдралдаа анхаарал хандууллаа. Нэг ёсондоо урлагийн биш, хувь хүнийхээ боловсрол мэдлэгийг дээшлүүлэх тал дээр анхаарсан.” хэмээн ярьжээ.
Төстэй мэдээлэл
“X ТҮЦ” продакшн “Show time”-аараа дахин “уулзана”
Монголын хошин урлагийн ууган продакшнуудын нэг, 30 жилийн түүхт “Х-Түц”-ийнхэн энэ 2024 оныг “Show time” тоглолтоор эхлүүлсэн. Тэгвэл эл хит тоглолтоороо энэ оныг мөн үдэх гэж байна. Тодруулбал, “Show time”...
4 Үзсэн
“Гоёл” наадам энэ сарын 23-нд болно
Монголын хувцас загварын ертөнцийн хамгийн том наадам болох “Гоёл” наадмын шилдгүүдийг тодруулах гала шоу энэ сарын 23-нд “Shangri-La” зочид буудлын ballroom-д 16.00 цагаас болно. “Гоёл” наадмаар шилдэг...
7 Үзсэн
KHUREE AND CLASSIC тоглолт болно
Улаанбаатар театрын дуу ангиас санаачлан хүргэж буй үндэсний, сонгодог, поп, эстрад хосолсон дууны гайхамшигийг мэдрэх тоглолт зохион байгуулагдах гэж байна. Тоглолтод Улаанбаатар театрын “Хангарди” үндэсний...
5 Үзсэн