Му-н ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган уучлал үзүүлж хугацаанаас нь өмнө Л.Бямбасүрэнг суллалаа.
ETV HD телевиз өнгөрөгч 2014 оны сүүлээр “Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлгийг хийж үзэгчдийн хүртээл болгосон билээ.Энэхүү нэвтрүүлэг гарсан даруйдаа Монголын үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж 33 жил уулзаагүй эх үр 2-н эдрээтэй тавиланг эерэгээр хүлээн авч байсан цаг саяхан.Тэгвэл энэхүү нэвтрүүлгийн гол баатар болох Л.Бямбасүрэнд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган уучлал үзүүлж, хугацаанаас нь өмнө өчигдөр сулласан байна. ETV-Тод харуулна мэдээллийн хөтөлбөрөөр дэлгэрэнгүй гарсан болно.Му-н ерөнхийлөгчдөө ард түмнийхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж байна.