Түүнчлэн манай улсын иргэд казино тоглосон тохиолдолд маш өндөр төлбөртэй байх учраас ихэвчлэн гадны иргэд ирж тоглоно гэж тооцоолон нисэх онгоцны буудлын ойролцоо барих нь эдийн засгийн хувьд ашигтай гэж үзэж байгаа юм байна. Олон улсын стандартад нийцсэн казино тоглоомын үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, зохих ёсны хязгаарлалттайгаар зөвшөөрөх, төрийн зүгээс тавих хяналтын тогтолцоо, арга механизмыг тодорхой болгох үүднээс Засгийн газраас Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа. Тус хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр казиногийн үйл ажиллагаа эрхлэх болзол, казино болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хориглох болон бусад үйл ажиллагаатай холбоотой төрийн зохицуулалт, бүрэн эрх, хяналтын тогтолцоог бий болгохтой холбогдсон харилцааг тусгасан байна.
Эх сурвалж http://www.info.mn