Хонь – (3/21-4/19)
Биеийн эсэргүүцэл сулрах хандлагатай. Олонх хонинууд эрүүл мэндээ бэхжүүлэх шаардлагатай байна. Хэт их ачаалалтай ажиллахаас зайлсхий. Энэ өдрийг биеэ ерөнхийд нь чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд зориулбал зохино. Архи дарсыг эрс хоригло. Эмэгтэй Хонинууд хүсээгүй, савны гадуурх жирэмслэлт болох, хатгаа тусах магадлалтай. Иймээс аливаа зүйлийг хийхдээ сайн тооцоолон бодох хэрэгтэйг сануулж байна.
Үхэр – (4/20-5/20)
Өнөөдөр ашигтай холбоо хэлхээгээ сэргээхийг хичээ. Ингэснээр танд шийдвэрлэж чадахгүй байсан асуудлууд аяндаа цэгцрээд ирнэ. Эхэлсэн ажил хэрэг бүтэл муутай байж, зөвхөн урьд өмнө хийсэн ажлаас бага зэргийн ашиг орлого ирэх магадлалтай. Болж байгаа үйл явдалд гүн гүнзгий оролцохгүйгээр ажиглагчийн байр суурьнаас хандах нь хамаагүй дээр байх болно. Өнөөдөр таны ажил төрөлд ихээхэн саад бэрхшээл тохиолдсоноос болж найз нөхөд болон төрөл садангаасаа эд материалын болон мөнгө төгрөгний тусламж авахад хүргэж болзошгүйг од гаригс анхааруулж байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг санаж яв.
Ихэр – (5/21-6/21)
Санхүүгийн нөхцөл байдал тийм ч тогтвортой бус байна. Эрсдэлтэй эсвэл шалгаж батлаагүй төслүүдэд бүү оролц. Ахуйн асуудалд итгэмтгий, гэнэн байх нь ажилдаа алдаа гаргахад, зорилтот төлөвгөгөөгөө биелүүлэхэд саад болно. Одод нь хамтрагч нартайгаа анхааралтай хандах, гадны улсуудын үзэлд найдсаны хэрэггүйг анхааруулж байна. Амжилтын эх үүсвэр нь найдвартай хамтрагч нартай харилцах, эрсдэл бүхий үйлдлээс сэргийлэх юм. Өнөөдөр наймаа бүү хий, түрэмгий үйл явдалд бүү орооцолд.
Мэлхий – (6/22-7/22)
Мэдээллийг олж авч шинэ өвөрмөц санаанууд гаргах чадвартай байна. Ирээдүйн амжилтад хүргэх нууц түлхүүрийг гартаа чанга атга. Харин үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийж эхлэхгүй бол амжилт танаас өөр хүнд шилжиж болно. Шинжлэх ухаан, гap урлал, халамж, төлөвлөсөн зорилгоо биелүүлэхэд таатай өдөр байна. Ихэнх мэлхийнүүд ирээдүйг таах чадвартай байна. Зөрүүдлэх мөн болгоомжтой байх нь энэ өдрийн аюул байх болно.
Арслан – (7/23-8/22)
Гүтгэлэг, нэр хүндэд халдахыг оролдсон хүнд хэцүү цаг үе. Бүү гутар, ийм нөхцөл байдал авьяаслаг, ер бусын хүмүүсийн амьдралд тохиолддог л зүйл. Эрүүл саруулаар сэтгэж, эргэн харалгүй урагш зүтгэ. Удахгүй танд амжилт нэр хүнд ирнэ. Харин боломжтой бол буяны байгууллагад өөрийн чадахын хэрээр туслаарай. Энэ нь таныг олон танилтай болгож, сэтгэлийг тань ч баясгах болно.
Охин – (8/23-9/22)
Хямралтай өдөр. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байх боловч дотоод эрч хүчний илүүдэл таныг сүйрүүлж магадгүй. Хардалтаас үүсэх хэрүүл маргаан эсвэл нэр төрөө сэвтээхгүй гэсэн гомдлоос зайлсхийхийг од эрхэс анхааруулж байна. Эд хөрөнгөндөө туйлын анхааралтай ханд. Гал түймэр болон таагүй зүйлд өртөх магадлалтай. Охины ордны эрэгтэйчүүд эрсдэлд өртөж болзошгүйг анхааруулж байна. Хувийн эд зүйлсээ сайтар харж хамгаалах хэрэгтэй.
Жинлүүр – (9/23-10/22)
Эрх мэдэлтэй хүмүүстэй танилцаж хамтарч ажилах нь нэг талаар төвөгтэй мэт боловч нөгөө талаар таны байр суурийг дээшлүүлнэ. Тиймээс энэ боломжоос зугтах хэрэггүй. Таны оюуны чадамж дээд цэгтээ байгаа боловч таны тогтворгүй зан ааш таныг сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд байдад оруулах болно. Ямар нэг зүйлд оролцохдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Олон нийтийн өмнө ярьж сурахаар сургуулилт хийснээр танд нэлээд их боломж гарч ирэх бөгөөд зарим хүн таныг яриа хийж өгөхийг урьж магадгүй. Төрөөс гаргасан тогтоол шийдвэр танд асуудал учруулж мэднэ.
Хилэнц – (10/23-11/21)
Өнөөдөр та маш олон урьд таарч байгаагүй учралтай таарах болно. Оны эхээр гаргасан хүчин чармайлт тань юунд ч зориулагдсан бай үр дүнгээ өгч эхлэх болно. Өөрийнхөө хувьд заяандаа итгэж түүнийг сэтгэлээрээ дэмжиж байхыг зөвлөж байна. Тэгвэл та хүсэж мөрөөдсөн бүхнээ зайлшгүй хүлээн авна гэдгийг одод танд амлаж байна. Ямарваа нэгэн зүйлийг шинээр эхлүүлэхдээ өөрийн шүтдэг шашин шүтлэгээ ашиглан итгэл үнэмшлээр хийх хэрэгтэйг санаарай.
Нум – (11/22-12/21)
Шинэ зорилго, сонирхол танилууд таны амьдралд бий болно. Энэ нь тухайн цаг нөхцөлд тохируулан хүмүүст хэрхэн дээд зэргийн байдлаар харагдах тухай бодоход хүргэнэ. Эрч хүчээ бага зэрэг бууруулж, ирээдүйнхээ тухай бод. Төлөвлөгөөндөө засвар оруулах цаг болсон байна. Өөрийн хүч, нөөц, боломжийг зөв хуваарилж, чиглэсэн зорилгодоо хүрэхийн төлөө зоригтой урагшил. Харин биеэ тоож, бусдыг шаардаж шахаж болохгүй. Ажлын хамтрагч болон дарга удирдлагыг өөртөө татаж чадвал таны өмнө шинэ ирээдүй нээгдэх болно.
Матар – (12/22-1/19)
Гэр бүл батлуулах, нүүдэл суудал хийх, зугаа цэнгэлд таагүй өдөр. Ажил дээр ч гэрт ч бүтэлгүй байдал дагалдана. Та оройн цагаар ч мэргэжлийн ажилдаа дарагдах бололтой. Энэ нь хувийн амьдралдаа сэтгэл дундуур байж ганцаардах шалтгаан болно. Үүнд уцаарлах хэрэггүй биеэ барь.
Бумба – (1/20-2/18)
Энэ өдөр эхэлсэн бүхэн бүтэмжтэй байна. Санхүүгийн ажил хэрэг ч бүтэмжтэй байна. Шургуу ажилла. Энэ нь бизнес, албан тушаал ахихад эерэгээр нөлөөлнө. Өнөөдөр ямар нэгэн шинэ зүйлийг оролдох хэрэггүй. Хуучин бичиг баримт, бичиж тэмдэглэсээн зүйлүүдээ эргэн нэг харж үзээрэй эдгээр нь өмнөх үеүүдээс илүү чухал байх байна. Өнөөдөр шийдэхэд хэцүү асуудлууд, шүүхийн асуудалд оролцохоос татгалз. Бичиг бармтуудаа анхааралтай судал.
Загас – (2/19-3/20)
Богино хугацааны томилолтоор явж сонирхолтой хүнтэй танилцана. Олон шинэ танилууд, яриа уулзалтууд, утасны дуудлагууд таныг хүлээж байна. Ямар ч ажил хэрэгт бусдын зүгээс ирэх тусламж дэмжлэгт итгэж найдсаны хэрэггүй. Урьд өмнөх өдрүүдэд болсон уур бухимдал, урам хугаралт, гомдол тэмцэл ард хоцорч, та дахин шинэ эрч хүчээр цэнэглэгдэх болно. Ямар нэгэн бичиг баримтаас таагүй байдалд орохгүйн тулд нарийн бичигтээ бүү итгэ. Хэн нэгнийг гомдоох бодлогогүй үг хэлэх эсэхээ анхаарч үг хэлээ хяна.