Ирэх гуравдугаар сарын башёд цол буурч барилдахаар болсон Ичиножёо А.Ичинноров шөвгийн дөрөвт үлдээд Кисэносатод дийлджээ. Харин тэмцээн зохион байгуулагчид кантошо буюу дайчин барилдааны шагналыг түүнд олгохоор шийдвэрлэсэн байна. Хацү башёгийн дараа хэвлэл, мэдээллийнхэний шүүмжлэлд өртөөд байгаа 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал эхний даваанд Жокорюүд унасан бол 71 дэх Мх аварга Какүрюү М.Ананд мөн л эхний даваандаа Гүржийн Точиношинд унаж тэмцээнээ дуусгажээ.
Эх сурвалж http://www.info.mn