Comment.mn

Л.Эрдэнэчимэг туулайн амиар зугаагаа гаргав

Энд буй зургийг хараад өнөөдөр амьтны амиар зугаагаа гаргаж байгаа эрхэм гишүүн маань маргааш арай хүний амиар зугаацах юм биш биз гэсэн бодол төрөхөөр. Сонгиночуудын ядуу зүдүү амьдралаар дөрөөлж гарч ирсэн нь үнэн хэрэгтээ хүмүүсийн амьдралаар зугаагаа гаргаж байгаа хэрэг шүү дээ. Тодруулбал, тэр л сонгогч олны зүдүү амьдралд худал хуурмаг амлалт өгч, хулхидаж гарч ирсэн шүү дээ. Өнгөрөгч хугацаанд тэрээр архи тамхины гэх зэрэг хэрэггүй шахам хууль санаачилж ирсэн болохоос сонгиночуудын бодит амьдралд тусгалаа олсон ямар нэг зүйл огт хийсэнгүй.

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг саяхан баруун хязгаар нутаг, Баян-Өлгий аймагт явж байгаад бүргэдээр туулай бариулж зугаагаа гаргажээ. Уг нь эрхэм гишүүн маань туулай тэжээдэг амьтанд хайртай нэгэн бололтой. Гэтэл бяцхан туулайн амийг таслачихаад бариад зогсож байгааг нь харвал хэн ч таалахгүй.

 

Мөнгөтэй эрх мэдэлтэй хэн нэгэнд амьдралд зугаагаа гаргачих зүйл тун ховордсон нь эндээс харагдана. Амьтны амиар зугаагаа тайлж, алс баруун хязгаар нутагт жаалж яваа эрхэм гишүүний зураг өнөөдөр цахим ертөнцөд ноёлж байгааг харсан хэн ч хирдхиймээр. Хамгийн гол нь эмэгтэй хүн гэдэг үүднээс хэн ч таалахгүй нь мэдээжийн хэрэг.

2

 

e

10945011_868316303211226_4533916038501769292_n

А.Гал

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.