Єнгєрсєн сарын сvvлчээр “Мега тєсєл хєгжлийн хvрээлэн” ТББ-аас мега тєсєл хєгжлийн форумыг зохион байгуулсан. Форумд Монголд хэрэгжихээр дуншиж байгаа Тавантолгой, Тавдугаар цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Багануурын нvvрс шингэрvvлэх болон Тавантолгойн цахилгаан станц зэрэг бvх томоохон тєслийн удирдагчид оролцсон.
Тавантолгойн хєрєнгє оруулагчидтай хийж байгаа гэрээний Монголын талын ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан форумыг нээж, хэлсэн vгэндээ “Бид хєрєнгє оруулагчдын халаас руу хараад байна. Тvvнийхээ оронд эдийн засгийн vр єгєєжийг нь эхлээд харах нь чухлаас гадна хєрєнгє оруулагчид Монголд ямархуу зардал гаргаж байгааг ч харах хэрэгтэй” гэсэн.
Тvvний энэ vгийг “Гадаадын хєрєнгє оруулагчид хамгийн гол нь урт хугацаанд ашигтай ажиллах томоохон тєсєлд л нэг тэрбумаас дээш ам.долларын хєрєнгєє оруулах нь тодорхой” гэж ойлгож болно.
Гэтэл дээд тал нь гурван жил болоод засаг тєр нь солигддог Монголд тєрийн залгамж халаа байдаггvйгээс эдийн засаг, санхvv, ялангуяа татварын орчин нь байсхийгээд л єєрчлєгддєгєєс гадаадын хєрєнгє оруулагчид Монголыг “найдваргvй” ангилалд оруулснаар сvvлийн хоёрхон жилийн дотор хєрєнгє оруулалт нь дєрєв дахин багасчихаад байгаа. Мега тєслийн хєгжлийн форумын нэгэн гол тєлєєлєгч нь Эгийн голын усан цахилгаан станц, тєслийн нэгжийн захирал Д.Одхvv байсан. Тэрбээр хоёр УИХ-ын бvрэн эрхийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар єдєр бvр єглєє 07:00-гоос шєнийн 24:00 цаг хvртэл зогсоо зайгvй ажиллаж байгаа тєслийнхєє талаар сайтар тайлбарласан.
Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулахаар єнгєрсєн 24 жил ярьсан ч цаасан дээр ч тоймтойхон зураглал буугаагvй юм билээ. Єнєєдєр Монгол Улс хойд, ємнєд хєршєєс жилд 30 сая ам.долларын цахилгаан эрчим хvч импортлон авч байгаа. Жишээлбэл ОХУ-аас 1977 оноос хойш импортлосон эрчим хvчний тєлбєрт 311 сая ам.доллар буюу 451 тэрбум тєгрєг тєлєєд байгаа.
Тэгвэл Эгийн голын усан цахилгаан станц нь эрчим хvчний найдвартай хангамжаар дамжуулан vндэсний аюулгvй байдлыг хангах, улмаар улс орны бие даасан хєгжил цэцэглэлт, ард иргэдийн тав тухтай амьдрах орчныг бvрдvvлэх стратегийн онцгой ач холбогдолтой тєсєл ажээ.
Монгол Улсын эрчим хvчний систем нь горим тохируулах єєрийн томоохон усан цахилгаан станц vгvйгээс ОХУ-аас жил бvр 25-26 сая ам.долларын єртєг бvхий эрчим хvч импортоор авдаг. ОХУ-тай холбогдсон цахилгааны шугамд гэмтэл гарч цахилгаан авч чадахгvй байдал vvсвэл олон мянган хэрэглэгчийн цахилгаан тасрах аюул нvvрлэхийн зэрэгцээ євлийн оргил ачааллын vед ноцтой байдал vvсч болзошгvй.
Эдгээрээс гарах гарц нь Эгийн голын усан цахилгаан станцыг цаг алдалгvй барьж байгуулах явдал гэдгийг Д.Одхvv дарга тайлбарласан. Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар тvvхий нvvрсний хэрэглээг жилд 200 орчим мянган тонноор бууруулж, Улаанбаатар хот болон бусад хот, суурин газруудын агаарын бохирдлыг бууруулахад vнэтэй хувь нэмэр оруулах аж. Vе vеийн эрчим хvчнийхний мєрєєдєл болсон Эгийн голын усан цахилгаан станцын гол vvрэг нь ердєє л тєвийн эрчим хvчний системийн горимын тохируулгыг хийх ганц боломжийг агуулж байгаад л оршино. Єєрєєр хэлбэл vvссэн цагаасаа найдвартай системгvй явж ирсэн эрчим хvчний эх vvсвэрvvдийг хооронд нь зохицуулах ганц станц болох аж.
Монгол Улсын жилдээ 10 хувиар нэмэгдэж байгаа эрчим хvчний хэрэглээг хангах боломж єдрєєс єдєрт муудсаар байгаа. Тийм ч учраас цахилгааны нэмэлт vvсвэрийг яаралтай барих шаардлагатай. Монголчууд єсєн нэмэгдсээр байгаа эрчим хvчнийхээ хэрэгцээг хангахын тулд нvvрсээр ажилладаг Тавдугаар цахилгаан станцын ажлыг эхлvvлэх гэж мунгинаж байх хойгуур Норвеги зэрэг Скандиновын орнууд нvvрсээс бvрэн татгалзаж байгаагаа зарлаад эхэллээ. Гэтэл Монголд баригдахаар яригдаж буй 12 цахилгаан станц дотор ганцхан усан цахилгаан станц байгаа нь Эгийн голын станц юм. Товчхондоо энэ нь эрчим хvчний хувьд vндэсний эмгэнэл болчихоод байгаа. Єндєр чадлын нvvрсний станцууд арав, хориороо ажилд орсон ч эрчим хvчний горимын найдвартай байдлыг vvсгэж чаддаггvй гэнэ. Эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд 19-23 цагийн хооронд эрчим хvчний оргил ачаалал бий болдог аж. Энэ хэрэглээг хангахын тулд бvх цахилгаан станцууд ажилладаг юм байна. Бусад цагт хэрэглээ буурдаг ч шєнийн цагт нэгэнт асаасан зуухыг зогсоох боломжгvй тул ажилласаар л, эрчим хvч vйлдвэрлэсээр л байдаг аж. Энэ нь манай эрчим хvч vйлдвэрлэгч “нvvрсэн” станцын єнєєгийн систем дэх гол дутагдал, гажиг гэдгийг Д.Одхvv захирал учирласан.
Харин усан цахилгаан станц бол огт єєр горимтой аж. Асааж унтраахад цаг болон vнэ єртєг шаардахгvй маневр сайтай. Энэ бол “нvvрсэн” цахилгаан станцаас илvv vнэлэгддэг, эдийн засгийн vр ашигтай байх боломжтой усан цахилгаан станцын гол давуу тал гэнэ. Усан цахилгаан станцыг оргил ачааллын vед идэвхтэй ажиллуулж, дуусахаар нь зогсоож болно. Системийн уян хатан байдлаар зохицуулж болно. Ингэснээр эрчим хvчийг шєнєжин vйлдвэрлэдэг ашиггvй зардлаас салахаас гадна 24 цагийн турш зогсолтгvй ажиллаж байгаа зуухнуудаа нєєцєлж, болзошгvй аюулд бэлэн байлгах нь vндэсний эрх ашигт нийцэхээс гадна эдийн засагт их хэмнэлтийг бий болгох vр єгєєжтэй.
Хэрвээ манай улстєрчид талцан маргалдаж удаа дараа унагаагvй бол, Эрчим хvчний сайдаар ажиллаж байсан эрхмvvд нь Монголын эрчим хvчний тєлєє сэтгэл гаргасан бол, Эрчим хvчний бодлого тодорхойлохдоо мэргэжлийн хvний зєвлєгєєг сонсож тvvнийг нь тусгадаг бол, эх орноо гэсэн иргэний зориг зvрхтэй улстєрчид олонхи байсан бол Эгийн голын усан цахилгаан станц аль эрт ашиглалтад орчих байжээ.
2008 онд Тvлш эрчим хvчний сайдаар ажиллаж байсан нэгэн УИХ-д танилцуулахдаа нийслэлд нvvрсний цахилгаан станц барих нь Эгийн голын усан цахилгаан станцаас хамаагvй ашигтай хэмээн илтгэсэн байдаг. Гэтэл нєгєє нvvрсээр ажиллах станц нь одоо ч сураггvй. Ингэж л ажлаа мэддэггvй, судлах сонирхолгvй, “хугацаатай” сайдын балгаар Эгийн голын тєсєл унасаар ирж. Нvvрсээр ажилладаг хэдэн арван цахилгаан станц байгаад дээр нь нар, салхиар ажилладаг эх vvсвэртэй болгосон ч тэднийг зохицуулж, тохируулж байдаг нь гагцхvv усан цахилгаан станц гэдгийг Монголын улстєрчид єнєєдрийг хvртэл ойлгоогvй л яваад ирж. Дєргєн, Тайширын усан цахилгаан станцын хэмжээний мэдлэгтэй хvмvvст Эгийн гол хол сонсогдсоор ирсэн нь тодорхой. Том чадлын усан станц л тохируулга хийдэг болохоос урьд ємнє нь баригдсан жижиг усан цахилгаан станц ийм тохиргоо хийж чадахгvй гэдгийг ойлгоогvй, ойлгохыг ч хvсээгvй байх. Хятадын Засгийн газрын Эгийн голын усан цахилгаан станцад зориулах гэж байсан 300 сая долларын хєнгєлєлттєй зээл нь орон сууц, пад пад трактор зэрэг улстєрчдийн тухайн vеийн популизмд зарцуулагдаад єнгєрсєн тvvхтэй. Тухайн vедээ Эрчим хvчний сайдаар хоёр жил ажилласан МАН-ын нэгэн дарга Эгийн голын усан цахилгаан станцыг эсэргvvцэж, салбарынхаа эсрэг ажилласан нь улстєрийн тооцоо, эсвэл ухаангvй сайдын урагшгvй бодлого гэхээс єєрєєр хэлэх аргагvй.
Эрчим хvчний салбарт ажилладаг хэн бvхний санааг зовоодог зvйл бол системийн горимын тохиргоо байдаг аж. Тvvнээс биш станцуудыг олшруулаад байх нь мэргэжлийнхний бодлого биш.
Хяналтгvй, тохиргоогvй энэ олон цахилгаан станцууд хvндрэл авчрахаас сайн юманд хvргэхгvй гэдгийг эрчим хvчний жинхэнэ мэргэжлийн эрдэмтэд нь ярьж эхлээд байгаа. Нvvрс шатааж цахилгаан гаргах нь дэлхий даяараа азоны давхаргад санаа зовох vндэс болж байна. Эрчим хvчний шинэ эх vvсвэр хайж сэргээгдэх эрчим хvч гээд хошуурч байгаа. Гэхдээ єдєр ажиллаад шєнє зогсдог нарны, єдєр зогсоод салхи гарвал шєнє ажилладаг салхины эрчим хvчний эх vvсвэрvvдийг гол тохируулагч том чадлын усан станцгvйгээр тєсєєлєх ч аргагvй гэдгийг тэд анхааруулсаар байгаа. Харин энэ гурав нийлж байж эрчим хvчний шинэ хувьсгалыг авчирна гэдгийг Д.Одхvv захирал дурдсан.Байгуулагдсанаасаа хойш зардал бага шаардах, эдийн засгийн хямралаас хол сэргээгдэх эрчим хvчийг ашиглах сэтгэхvй нь дэлхий нийтийг шинэ хэрэглээнд даллаж байна. Технилоги болгон єєрийн давуу, сул талуудтай ч зохицуулж болох аргатай юм. Усан цахилгаан станц том жижиг аль нь ч ном дvрмийн дагуу баригдвал vр ашгаа єгдєг аж.
Эцсийн хvчин чадлаараа ажиллаж байгаа нvvрсээр ажилладаг цахилгаан станцын нэг зуух зогсоход л Монгол Улс хємєрсєн тогоон дотор орох нєхцєл одоо vvсчихээд байгаа.
Нєєц vvсвэргvй, хэрэглээ эцэстээ тулсан тэсрэх цаг холгvй, ОХУ-аас цахилгаан авдаг шугамын чадал хязгаартаа тулсан, цахилгаан станцуудын хоорондын авцалдаагvй, уян хатан тохиргоогvй байдлыг халах шинэ систем vvсгэх зайлшгvй шаардлагатай болж. Ийм л учраас бvх системийг тохируулах хамгийн боломжтой сонголт бол том чадлын станцыг Эгийн гол дээр барих зайлшгvй шаардлагатай болжээ. ОХУ манайд нийлvvлэх эрчим хvчний vнээ жил болгон нэмж 2015 онд нэг кВт нь 195 тєгрєг болсноор манай улс ирэх жилд 13 тэрбум тєгрєгний алдагдал хvлээх бєгєєд, жил ирэх тусам vнээ нэмэхээс багасахгvй нь ойлгомжтой. Баруун бvсийн эрчим хvчний хэрэглээний 30 хувийг хангаж байгаа Дєргєний усан цахилгаан станц ажилд ороогvй бол байдал бvр хvндрэх байж. Хойд хєрш Енисей мєрєн дээрээ 6000 мВт-ийн Саяно-Шушенскийн усан цахилгаан станц ажилд оруулж, В.Путин тууж хайчилсан. Дэлхий нийтээрээ дулаарлын эсрэг тэмцэж, том орнууд ногоон эрчим хvчийг дэмжиж хєрєнгє оруулна гэж байгаа. Жишээлбэл нvvрсээс татгалзсан Норвеги улстай Эгийн голын усан цахилгаан станцын хєрєнгє оруулалт, vр ашгийн талаар санал солилцоод vзэхэд буруудах зvйлгvй. Тасралтгvй vйлдвэрлэн хэрэглэгчдэд дамжуулж байдаг цахилгаан эрчим хvчний горимын найдвартай ганцхан тохируулагч болох ёстой Эгийн голын усан цахилгаан станцын тєсєл Монгол хvн бvрт хамаатай
Эх сурвалж: ugluuniisonin