Эл хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавьж, Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан.
Энэ хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн сарын 26-нд болохоор товлогдсон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй учраас хойшлогдсон бөгөөд шүүх энэ хэргийг энэ сарын 09-нд буюу ирэх даваа гаригт хэлэлцэхээр болжээ.