Шар айргийг «шингэн талх» гэдэг эртний үг үндэслэлгүй хоосон яриа ч биш ажээ. Тэгэхдээ шар айраг өөрөө илчлэг ихтэй бүтээгдэхүүн биш. Харин түүнийг бэлтгэдэг гол түүхий эд зөрөг цэцгийн ханд, спирт, нүүрсхүчлийн хий нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг.
Энэ нь хүн хүнсийг хүсч байгаагаасаа, басхүү эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатайгаас илүү хэмжээгээр хэрэглэхэд хүргэдэг.
Мөн шар айраг амархан шингэдэг. Чухам энэ чанарт нь онцгой анхаарал хандуулах хэрэгтэй юм. 100 гр шар айрганд 40-50 ккал илчлэг агуулагдана. Тэгвэл ийм хэмжээний сүүнд 55, усан үзмийн шүүсэнд 74, оргилуун дарсанд 80 ккал илчлэг агуулагддаг. Шар айрагны найрлаганд давс бараг л байхгүйгээс гадна өөрөө биеийн эд эс дэх давс, усны түвшинг бууруулдаг юм байна.
Нэгэнт л түүний ашиг тустай шинжүүдийг мэдэж авснаас хойш хэтрүүлэхгүй хэрэглэх л үлдлээ. Шар айргаар хоолны тусгай дэглэм барьж болох уу гэж зарим хүн асуудаг. Мэдээж болно. Гэхдээ эмчтэйгээ зөвлөх нь зөв. Шар айрганд натри бага хэмжээгээр, уураг харьцангуй бага байдаг бөгөөд өөх тос огт байхгүй. Тэгэхээр хоолны тусгай дэг барихад илүү ч тохирч мэдэх юм. Ийм зориулалттай шар айрганд агуулагдах нүүрс-усны хэмжээ бага байна.
Ерөнхийдөө, натри, уураг, өөх тосноос «зугтахыг» хусэгчид болон цусны даралт өндөртэй, цусан дахь өөх тосны түвшин өндөр хүмүүс шар айргийг ашиглан тусгай дэглэм барих боломжтой.