Дээрхи тээврийн хэрэгслийг жолоодож явсан Өмнөговь аймгийн, Гурвантэс сумын 3-р багийн иргэн Б-г байлцуулан гаалийн биет үзлэг шалгалтыг Гаалийн байгууллага, Хилийн тагнуулын албатай хамтран хийсэн бөгөөд нарийвчилсан шалгалтаар тухайн автомашины ачааны урд талын хананд 420 кг улаан өнгийн байгалийн ХАС чулууг оймсонд 4-6 кг-аар савлан хийж нуун, хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж таслан зогсоожээ.
2015 оны 02-р сарын 03-ны өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын хилийн боомтоор хилийн чанадад гарах гэж байсан 13-74ӨМА улсын дугаартай, цагаан өнгийн HYUNDAI маркийн aчааны автомашиныг Хилийн тагнуулын албанаас өгсөн мэдээллийн дагуу түр саатуулан нарийвчилсан үзлэг шалгалт хийжээ.
Эх сурвалж www.wikimon.mn