“Шинэ үе” продакшнаас гараад хүмүүнлэгийн үйлсээ үргэлжлүүлэн, “Хамтран амьдрагч” нэртэй хоёр дахь киногоо дэлгэцэнд гаргасан жүжигчин Г.Ундармаа тун ч цоглог яваа. Хувийн уран бүтээлээ амжилттай хийж, олны талархлыг хүлээж буй тэрбээр саяхны нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо өөрийг нь муучилсан элдэв мэдээллийн тухайд үзэл бодлоо илэрхийлсэн байна. Энэ тухайгаа жүжигчин бүсгүй “Намайг огт муулж бичдэггүй гэвэл худлаа.
Гэхдээ тэр мэтийн мэдээ сэлтийг ер тоохоо больсон. Нэг хэсэг тухайн мэдээллийн дор бичсэн бусад хүмүүсийн сэтгэгдлийг уншиж, их стресст ордог байлаа. Харамсалтай нь хэтэрхий их доромжилсон өнгө аястай, бүр Монгол хэлний үгсийн санд ч баймааргүй муухай үг олныг бичсэн харагддаг. Яахав ээ, тэгж бичих нь тэр хүмүүст сайхан санагддаг юм байлгүй. Магадгүй өөрсдийнх нь амьдрал таалагддаггүй, маш их бухимдалтай явдаг учраас өөдтэй өнгөтэй яваа нэгнийгээ муулж гоочлон, өөрсөд шигээ уруу дорой явуулахыг хүссэндээ тэгж амныхаа зоргоор хэлж, бичдэг байх. Өөрөөр хэлбэл, атаархаж үхэх шахсандаа л тэгж аашилдаг биз ээ” хэмээн шулуухан хариулж, үзэгч шүүмжлэгчиддээ хариу барилаа.
Б.Содон
Amjilt husie