Comment.mn

Баянхошууны хүүхдүүд гэрийнхээ ойролцоо дугуйланд хамрагдах боломжтой болов

p19deo4vdj1vb31uh817gj1smsptj3Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн 2014, 2015 оны зорилтын хүрээнд нийслэлийн хүүхдүүдийг чөлөөт цагаараа өөрийн авъяас чадвараа хөгжүүлэх боломжоор хангах зорилгоор Монголын хүүхдийн ордоны салбаруудыг бусад дүргүүдэд тэр дундаа хотын захын гэр хороололд байгуулахаар төлөвлөн ажилласан.
Үүний эхлэл болж Баянхошуунд анхны салбараа нээлээ. Салбар дугуйлан нь таван танхимтай, мэргэжлийн арван багштай бөгөөд 540 гаруй хүүхдийг дугуйландаа хамруулах боломжтой. Одоогоор дуулаач, бүжиг, шатар, драм, уран зохиолын дугуйлан хичээллэнэ. Цаашид салбар дугуйланг Баянзүрх дүүргийн Шар хад, Дарь-Эх, Чингэлтэй дүүргийн Хайлаастад нээхээр ажиллаж байгаа юм.
Салбар дугуйланд ажиллах багш нарын цалин, урсгал зардал гэх зэрэг санхүүгийн асуудлыг нийслэлээс бүрэн шийдвэрлэж 2015 оны төсөвт тусгасан. Харин Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага тус үйл ажиллагааг дэмжиж, эхний ээлжинд өөрийн байранд хичээллэх боломжийг олгожээ. Дашрамд дурдахад тухайн нутаг дэвсгэрт амьдардаг бяцхан хүүхдүүд Монголын Хүүхдийн ордоны салбар дугуйланд үнэ төлбөргүй хичээллэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p19deo4vdj1ov6951kbg1fhq1akr1Эх сурвалж: www.ugluu.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.