“Нарантуул” зах дээр нийтийн тээвэрт үйлчилдэг микроны жолооч, кондуктор нар жагсаж байна. Учир нь ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс микронуудыг нийтийн тээвэрт явуулахгүй болсон учир үүнийг эсэргүүцэж буй юм.
Тэд ирэх долоо хоногт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзах хүсэлт тавих юм байна. Хэрэв хүсэлтийг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн