Comment.mn

Дүр бүтээхийн тулд гайхалтай өөрчлөгдөж чадсан жүжигчид

1. Жүжигчин Том Харди “Бэтмэн” киноны “Бана”-гын дүрийг бүтээхийн тулд ойролцоогоор 14 кг жин нэмж киноны баатрийн булчинлаг биеийг бий болгосон юм.

 

2. Жүжигчин Брэдли Күүпэр зөвхөн “Америк мэргэн бууч” кинонд дүр бүтээхийн тулд 18 кг нэмж Крис Каилын дүрийг чадварлаг бүтээсэн юм.

 

3. Жүжигчин Натали Портман “Хар хун” киноны балетчины дүрийг бүтээхийн тулд 9 кг жин хасжээ. Тэрээр дэглэмийнхээ явцад зөвхөн лууван болон бүйлс самар л идэж байсан гэнэ.

 

4. Мила Кунис мөн 9 кг жин хасаж “Хар хун” кинонд дүр бүтээсэн байна. Тэрээр өөрийнхөө туранхай байгааг хараад надад юу ч алга “хөх, өгзөг ” байхгүй байна гэж дуу алдсан гэдэг.

 

5. Жүжигчин Хилари Сванк “Сая долларын бүсгүй” киноны гол дүрийг бүтээхийн тулд 8 кг нэмж булчин болгосон байна. Тэрээр 3 сарын турш уураг ууж, боксын бэлтгэл хийж, төмөр өргөсөн гэнэ.

 

6. Жүжигчин Райн Гослинг “The Lovely Bones” кинонд тоглохын тулд 27 кг нэмсэн боловч кинондоо тоглож амжилгүй ажилаасаа халагдсан байна. Тэрээр 70 кг байх ёстой байтал аль хэдийнээ 95кг болсон байжээ.

 

7. Жүжигчин Дэми Муур “G.I Jane” кинод тоглохын тулд цэргийн бэлтгэл хийж булчингаа нэмэж байсан байна. Үүний үр дүнд тэрээр өөрийгөө ч танихааргүй булчинтай болсон гэдэг.

 

8. Жүжигчин Жорж Клүүни “Сириана” киноны гол дүрийг бүтээхийн тулд 14кг жин нэмсэн байна. Тэрээр киноны төлөө жин нэмсэндээ тааламж муутай байсан гэнэ.

 

9. Жүжигчин Чарлиз Терон “Мангас” киноны дүрийг бүтээхийн тулд 14кг жин нэмсэн бөгөөд тэрээр таргалахдаа байнга түргэн хоолны газраар үйлчлүүлж байсан гэнэ. Жүжигчин бүсгүй “Би анх удаагаа өөрийгөө хайхралгүй хамаагүй идэж ууж байна” гэж хэлсэн гэдэг.

 

10. Жүжигчин Ренээ Целвегэр “Брижит Жонасын өдрийн тэмдэглэл” кинонд дүр бүтээхийн тулд 9 кг хассан ба тун удалгүй тус киноны дараагийн ангид тоглохын тулд буцаж жин нэмэх шаардлага гарсан гэнэ.

 

11. Жүжигчин Винсэнт Донофрио “Төмөр Хүрэм” кинод тоглохын тулд 31кг жин нэмж байжээ.

 

12. Жүжигчин Бэн Кингсли алдарт тэмцэгч Гандигийн дүрийг бүтээхийн тулд 10 км хасаж, үсээ хусуулж байснаас гадна цагаан хоолонд хүртэл орж байсан гэнэ.

 

13. Жүжигчин Крис Прат “Галактикын хамгаалагчид” кинонд тоглохын тулд 27кг хасаж, хувийн бэлтгэлээ эрчимтэй хийж эхэлсэн бөгөөд хоолоо сойж биш зөв хооллож жин хассандаа таатай байна гэж хэлжээ.

 

14. Жүжигчин Энн Хэтэуэй 7кг хасан үсээ хусуулж “Les Miserables” кинонд тоглож байжээ.

 

15. Жүжигчин Жейк Гилленхаал “Nightcrawler” кинонд дүр бүтээхийн тулд 13кг хасаж, тэр хугацаандаа өдөр бүр гүйдэг байсан байна.

 

16. Жүжигчин “The informant” кинонд Марк Уитакерын дүр бүтээхийн тулд 13 кг нэмж байжээ. тэрээр хэлэхдээ “Би галзуу юм шиг иддэг болсон мөн хар пиво байнга ууж эхэлсэн” гэжээ.

 

17. Жүжигчин Райан Рейнолдс “Blade Trinity” кинонд тоглоходоо 11кг нэмж байнгын бэлтгэл хийсэн ба үүний үр дүнд “Ногоон Дэнлүү” кинонд тэр жин, бие бялдар нь тэнцэж тоглож байжээ.

 

18. Жүжигчин Том Хэнкс 102-77кг болтол турж байж “Castaway” кинонд тоглож байсан ба түүнд энэ их жинг хасах амаргүй байсан гэнэ.

 

19. Жүжигчин Кристиан Бейл “The Machinist” кинонд тоглохын тулд хоол идэхээ больж дасгал сургуулилт хийн 28кг хасаж 55кг болж байжээ. Үүнээс тун удалгүй тэрээр “Бэт Мэн” киноны санал аван 45 гаруй кг нэмсэн гэнэ.

 

20. Мөн жүжигчин Кристиан Бейл “American Hustle” кинонд тоглох санал ирэн 83-103кг болтол жин нэмсэн ба энэ нь зөвхөн өөхөн тарга байх шаардлагатай байжээ.

PHOTONEWS.MN

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.