Comment.mn

Шатахуун түгээх станцын ажилчдаас 4,8 сая төгрөг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

Шатахуун түгээх станцын ажилчдаас 4,8 сая төгрөг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шатахуун түгээх станцын ажилчдаас 4,8 сая төгрөг дээрэмдсэн Т,Т,О нарыг тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид 24 цагийн дотор шуурхай илрүүлжээ. Энэ гэмт хэргийг 30-32 насны залуус үйлдсэн нь тогтоогдож, эрүүгийн хуулийн 147,2-д зааснаар эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна. Гэмт этгээдүүдээс дээрэмдсэн мөнгийг эд мөрийн баримт болгон хурааж авсан байна. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа юм.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.